Дэлгэрэх сум төвийн төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам СҮЛЖЭЭНД ХОЛБОГДЛОО
.
Үйл явдал
/
8 сарын өмнө
/2021.11.28/ УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн Засаг дарга О.Батжаргал нарын хамт Дэлгэрэх суманд ажиллаа
 
Иргэдийн амьдрах таатай орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Засаг дарга байхдаа хийж гүйцэтгэж байсан ажлын нэг болох Дэлгэрэх сум төвлөрсөн дулаан, цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбогдлоо. Тус ажлыг орон нутгийн төсвийн 3.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Чандмань-Илч” ОНӨҮГ хийж гүйцэтгэсэн бөгөөд иргэд сумандаа сайхан амьдрах орчин бүрдэж байна.
 
Мөн Дэлгэрэх сумын Эрүүл мэндийн төвийг Монгол Улсын Хүний Гавьяат эмч Ж.Цэрэндэжидийн нэрэмжит Эрүүл мэндийн төв болгож, сумын ахмадын өргөөнд “Нурууны массажны ор”-ны Батламж гардууллаа.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.