Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө
Жендэрт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11-р сарын 25-наас 12-р сарын 10-ны хооронд тохиодог бөгөөд манай улсад 1997 оноос эхлэн Хүчирхийллийн Эсрэг Үндэсний Төвөөс анх энэхүү аяныг зохион байгуулан эхлүүлж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачлагад нэгдэж Монгол улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох их үйлсэд хүч нэмэн хамтдаа хичээж байгаа билээ.
 
Өмнөх жилүүдэд 16 хоногийн аяныг гэр бүлийн хүчирхийллийн асуудалд чиглүүлэн, ЖСХ–ийг ихэвчлэн “эмэгтэйчүүдэд хамаатай” асуудал гэж харж зөвхөн хохирогчийг хамгаалах чиглэлд илүүтэй анхааран үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн бол энэ удаад хэдийгээр эрэгтэйчүүд, хөвгүүд хүчирхийлэл үйлдэгчдийн дийлэнх хувийг эзэлсээр байгаа ч тэднийг энэ асуудлын гадна үлдээсээр байна гэж үзэж байна.
 
Иймээс, энэ жилийн аяныг Жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэл нь хүн бүрт хамаатай асуудал гэсэн үндсэн агуулгыг олон нийтэд хүргэх, хамгийн энгийн хэлбэрийн хүчирхийллийн тохиолдлыг зүгээр хараад өнгөрүүлэх нь олон нийт тухайн хүчирхийллийг хүлээн зөвшөөрч, хор хөнөөл бүхий ийм үйлдэл үргэлжлэх боломжийг олгож байгаа гэдгийг олон нийтэд ойлгуулахыг зорьж байна.
 
Аяны үйл ажиллагаанд эрэгтэйчүүд, хөвгүүдийг олноор татан оролцуулж, ЖСХ/ГБХ-ийг таслан зогсооход тэдний манлайлал, идэвхтэй оролцоог хангахад онцлон анхаарах нь зүйтэй байгаа бөгөөд “ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ ХҮН БҮХЭНД ХАМААТАЙ” ТАНД Ч БАС уриатайгаар ийнхүү эхлүүлж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.