Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд спортын НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН боллоо
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө
Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд “Нэг сэтгэл-Нэг зорилго” спортын нөхөрсөг өдөрлөг өнөөдөр боллоо. Тус арга хэмжээг Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулав.
 
Тэмцээнд харааны болон сонсголын бэрхшээл, тулах, хөдлөх эрхтний бэрхшээлтэй болон тэргэнцэртэй иргэдээс гадна төрийн албан хаагчдын 20 гаруй төлөөлөл оролцсон юм. Баг, тамирчдын дунд Параолимпийн төрөл болох суугаа волейбол, нисдэг таваг болон зуун буудалт даам гэсэн гурван төрлийн тэмцээн явагдлаа.
 
Тодруулбал, суугаа волейболын төрөлд Боловсрол, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсийн албан хаагчид суугаа волейболын мэргэжлийн тамирчидтай холимог баг бүрдүүлэн хоорондоо өрсөлдсөн юм.
 
Энэхүү спорт өдөрлөг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөдөлгөөний ач тусыг сурталчлан түгээн дэлгэрүүлэх, биеийн тамир, спортын дасгал хөдөлгөөнөөр бие бялдрыг чийрэгжүүлэх, нөхөн сэргээх, нийгмийн идэвхтэй харилцааг сэргээхэд нөлөөллийн хэлбэрээр дэмжлэг үзүүлэх зорилготой.
 
Бид тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн оролцоог дэмжих, хүүхэд, багачуудыг таатай орчинд сурч боловсрох нөхцөлөөр хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна. Дашрамд нэгэн таатай мэдээг дуулгахад Сонгинохайрхан дүүрэгт тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан сургууль, цэцэрлэг барих бүтээн байгуулалтын ажил эхэлсэн бөгөөд одоогоор газар чөлөөлөлтийн ажил үргэлжилж байна. Энэхүү томоохон бүтээн байгуулалтын ажлыг 2022 онд эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.