УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл ЕС-ыг чуулганд түгжрэлийн асуудлаар мэдээлэл хийхийг хүслээ
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнгөрсөн өдрүүдэд өөрийн сошиал хуудсаар #ТүгжрэлийнТүгжээгТайлъя нэрийн дор иргэдтэй түгжрэлийг бууруулах шийдлүүдийн талаар нээлттэй санал солилцож байсан бол өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан уг асуудлаар асуулга тавьж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түгжрэлийн талаар хэлэлцүүлэхийг хүслээ.

Тэрээр уг албан бичигтээ “тгжрэлийн бодит өртөг өнгөрсөн 10 жилийн дүнгээр 11.8 их наяд төгрөгт хүрч, бүтээж буй баялагийн 8%-ийг сорж буй бөгөөд байдал энэ хэвээр үргэлжилсээр байвал 2024 он гэхэд түгжрэлийн алдагдсан боломжийн өртөг 24,3 их наяд төгрөгт хүрэхээр байгаа тухай харамсалтай судалгааг та бүхэн танилцуулжээ. Иргэдийн 76% нь түгжрэлийг нэн тэргүүнд шийдэх асуудлаар нэрлэж байна. Үзүүлэх хохирол, алдагдах боломж нь өдрөөс өдөрт өссөөр буй түгжрэлийн асуудлаар Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзэж байна” хэмээжээ.  

Бүтээж буй баялагийн 8%-ийг түгжрэлдээ алдана гэдэг бол таны цалингийн 8%-ийг тань түгжрэл “сорж” байна гэсэн үг гэж тэрээр тодотгожээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.