Хурандаа Д.Загджав, генерал Д.Дамдинцэрэн ХАЛУУН САВ, САВХ, ХОС АЯГА, МЕДАЛЬ зэрэгт  232 сая төгрөг ҮРЖЭЭ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар гэж нэг том байгууллага бий. Тус байгууллага 100 жилийн ойн хүрээнд “Цомтой” ХХК-д татвар төлөгчдийн 95 сая төгрөгөөр ойн МЕДАЛЬ, дурсгалын тэмдэг хийлгэсэн бол “Херо интертаймент групп” ХХК-тай хамтран ажиллаж 60 сая төгрөгөөр 100 жилийн ойн баярт зориулсан БАРИМТАТ КИНО хийлгэсэн байна. Түүнчлэн 17 сая 500 мянган төгрөгөөр 3500 ширхэг ДАВСНЫ сав, савх, 3500 ширхэг ХАЛУУН САВЫГ 19 сая 986 мянгаар, 3500 ширхэг хос аягыг 19 сая 986 мянган төгрөгөөр, 3500 ширхэг дурсгалын цүнхийг 19 сая 967 сая төгрөгөөр хийлгэсэн байна.

Дээрх гүйлгээнүүд нь Монгол улсад коронавирусийн хатуу хөл хорио тогтоосон гуравдугаар сард гэрээ хийсэн бол УОК, Засгийн газраас баяр наадам, ой тэмдэглэхийг хориглосон үед ажил үйлчилгээ явуулсан нь АНХААРАЛ ТАТДАГ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
172.70.147.157
mongoliin tur luivarchin kommunist hujaagaar duurchee !!!!