Д.БАУЫРЖАН дарга 87 САЯЫГ АВТОМАШИН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛД ҮРЖЭЭ!!!
Сэдэв, асуудал
/
1 сарын өмнө

Баян-Өлгий аймаг нь 103 мянган хүн амтай, үүний 93 хувь казах үндэстэн, үлдсэн хувийг дөрвөд, урианхай, тува, халх ястангууд эзэлдэг. Засаг захиргааны хувьд  13 сум, 1 тосгоноос бүрддэг тус аймгийг  Д.Бауыржан удирдаж байгаа.

Түүнийг 2020 оны 10-р сарын 28-ны өдөр тус аймгийн ИТХ анхдугаар хуралдаанаа хийж, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дарга Далелийн Бауыржаныг Засаг даргад 100 хувийн саналаар нэр дэвшүүлж байсан юм. Улмаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн захирамжаар Д.Бауыржаныг Баян-Өлгий аймгийн Засаг даргаар томилсон байдаг
Д.Бауыржаны хувьд 2016-2020 онд тус аймгийн ИТХ-ын даргын суудалд заларч ирсэн бол үргэлжлүүлэн ЗАСАГ СУУХ боломж бүрдсэн.  Тэгвэл Д.БАУЫРЖАН дарга ЦАР ТАХЛЫН үед дагаж мөрдөх үүрэг бүхий ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ зөрчсөн үйлдэл гаргажээ
ЗАСГИЙН ГАЗРЫН 43-Р тоот ТОГТООЛД Төрийн болон Орон нутгийн өмчийн хөрөнгөөр АВТОМАШИН худалдан авахгүй байх, зайлшгүй шаардлагатайгаас бусад  бүх төрлийн зардал, төсөл арга хэмжээг тэвчих, цалин хөлсийг нэмэгдүүлэхгүй, шагнал урамшуулал олгохгүй байх  заалтыг тодорхой тусгасан ч ТОГТООЛОО мөрддөггүй ДАРГА, УДИРДЛАГУУД олширч  ХАРИУЦЛАГА нэхэхэд хүрч байна
Тодотговол “ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ” гэгчийг үлгэрлэж суугаа ДАРГА, ДАРГАНЦАРУУДЫН жишээг харуулж суугаа БАЯН ӨЛГИЙ аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАН гэгч ХУУЛЬ, ТОГТООМЖИЙГ зөрчиж ШАШНЫ ХИЙД, АВТОМАШИН, ШАГНАЛ УРАМШУУЛАЛД татвар төлөгчдийн мөнгөнөөс нийт 87.4  САЯ төгрөг үржээ

БАРИМТ:

БАЯН-ӨЛГИЙ аймгийн засаг дарга Д.БАУЫРЖАН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИЖ 2021 оны 10-р сарын 28-ны өдөр ӨЛЗИЙТ НОМ ХИЙДЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ нэрээр 6.5 САЯ төгрөг үржээ

2021 оны 09-р сарын 14-ны өдөр АВТОМАШИНЫ ҮНЭ гэх утгаар ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 20 САЯ төгрөг үржээ

2021 оны 09-р сарын 30-ны өдөр БАГШ СУРАГЧДЫН ШАГНАЛЫН МӨНГӨ гэх нэрийдлээр  28.9 САЯ төгрөг зарлагаджээ

2021 оны 04-р сард АЙМГИЙН УЛСЫН АВАРГУУДЫН ШАГНАЛ гэх нэрээр 23.5 САЯ төгрөг үржээ

2021 оны 04-р сард ТАМИРЧДАД УРАМШИЛ ОЛГОХ гэх утгаар 8.5 САЯ төгрөг үржээ

 

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
1 сарын өмнө
172.69.252.143
Зассссс сүртэй ш дээ сда чихрийн л мөнгө байна ш дээ. Ийм хэмжээний юм байлгүй яахав. Харлуулах гээд ядсан эргүүнүүд байх юм.