Оюутолгой: Сүүлийн 10 жилд 914 мянган модны суулгац бэлтгэж, нөхөн сэргээлтэд ашиглажээ
Д.Лхам
Үйл явдал
/
1 сарын өмнө

“Оюутолгой” ХХК 2021 онд байгаль орчны чиглэлд хийж бүтээсэн ажлаа өнөөдөр /2021.12.01/ танилцууллаа

Тус компанийн Байгаль орчны асуудал хариуцсан менежер Н.Эрдэнэбаяр “Байгаль орчинд ээлтэй байх нь манай компанийн үндсэн зорилгын нэг. Энэ хүрээнд олон улсын стандарт дүрэм журмыг мөрдөж байгаа. Оюутолгой төслийн талбайгаас гадна үндсэн дөрвөн дэд бүтцийн байгууламж байдаг. Гүний хоолойгоос ус татах шугам хоолой, “Ханбумбат” онгоцны буудал, хил хүртэлх засмал зам болон цахилгаан өндөр хүчдэлийн шугам үүнд багтаж байгаа. Уурхай нь 8500 га талбайг хамарч байгаа. Үүнд ил уурхай, хаягдлын сан, баяжуулах үйлдвэр зэрэг олборлолтод шаардлагатай барилга байгууламжийг барьсан байдаг юм.

Энэ хүрээнд байгаль орчны манай нөлөөлөл тодорхойлогдоно. Нөлөөллийг хөндлөнгийн шинжээч судлаачид гаргадаг. Одоогоор манай компанид байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан 43 үнэлгээ хийгдсэн байна. Байгаль орчны үнэлгээ, гүйцэтгэлийн талаарх мэдээлэл манай компанийн сайт дээр тавигдсан байгаа. Бид нөхөн сэргээлтийг эрчимтэй явуулж байгаа. Одоогоор 1700 га орчим га газарт техникийн нөхөн сэргээлт хийсэн байна. Бэлчээрийг сэргэтэл нь нөхөн сэргээлт явуулдаг. Ургамалжилтыг бий болгохын тулд мод үржүүлгийн газрыг ажиллуулж байгаа. Эндээ нутгийн унаган ургамлын тарьцыг бэлтгэж, эдгээр тарьцыг нөхөн сэргээлтдээ ашиглаж байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 914 мянга орчим тарьц, суулгац бэлтгэж, нөхөн сэргээлт, орчны тохижилтод ашиглалаа.

Мөн 200 мянга орчим мод, ургамлыг орчны тохижилтод ашигласан. Мөн хоолны хог хаягдлыг 2021 оноос бордоонд ашиглаж эхэлсэн. Өмнийн говийн хуурай сэрүүн нөхцөлд бордоо үйлдвэрлэхэд амаргүй байсан ч олон судалгаа шинжилгээний үр дүнд амжилттай болсон. Мөн арваннэгдүгээр сард “Говийн гайхамшигт-6“ эрдэм шинжилгээний ажлыг зохион байгуулсан” гэсэн юм.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.