Гэгээнтний өгсөн арц хүжээр эхлээд ЯАМ ТАМГАА, дараа нь ДАРХАНЫ ЗАМАА ариулахаа мартав даа, С.Батболд дарга аа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
1 сарын өмнө

Зам тээврийн хөгжлийн яам гэж АВЛИГА, АЛЛАГЫН үүр уурхай болсон нэг том салбар бий. Албаны дарга нар ажлын байрандаа архидан согтуурч, улмаар зодоон цохиондоо тулж, нэгнийхээ амийг хөнөөж, нөгөө нь аавынд орсон эмгэнэлт хэрэг энэ яаманд болсон. Дараа нь олон хүний эрдэнэт амь насыг авч одсон, аваар ослын гол цэг болсон “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 240 км хатуу хучилттай авто замын ажилд хяналт тавьж байсан тус яамны газрын дарга Хятад компанийн удирдлагуудаас АВЛИГА АВЧ ажил хийлгэсэн нь бас л шүүхээр нотлогдож бөөн юм болсон.

МИАТ компани ДАМПУУРЛЫН ИРМЭГТ тулсан, ИНЕГ-ын удирдлагууд ажлын алдаа дутагдал гаргасан, УБТЗ-ын дарга нар хэрэгт холбогдсон, байс гээд л ВАГОН унаж, хохирол учруулна, Тяьнжин боомт, Замын-Үүдэд ачаа бараа гацна гээд энэ салбарт болж байгаа зүйл огт алга. Ямар сайндаа салбарынхаа СААД ТОТГОРЫГ арилгуулах гэж Нар Бончин гэгээнийг залав гэж, хөөрхий. Угаасаа ЛАМ залж, ном уншуулаад ч энэ салбар өөдийн сэхэл авахгүйг эрхэм Төрийн нарийн бичгийн даргатан уг нь гадарламаар л юм. Нутаг усныхаа лам хуваргыг залж, яам тамгаа ариутгаж, ажилчиддаа адис жанлав хүртээгээд сайхан болдог бол төрийн ордны чуулганы хуралдаанд ч бас ЛҮҮЖИН тавиулмаар юм байна даа!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
1 сарын өмнө
172.69.252.143
Iim l munhag ylsyyd yax ve