Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн хамтран хэрэгжүүлж буй “Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах” нь төслөөс зарласан дотоодын их, дээд сургуульд суралцах магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Магистрын тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго нь төслийн бүс нутаг дахь чухал ач холбогдол бүхий биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах, экосистемийн үйлчилгээний үр өгөөжийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, ногоон хөгжлийг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, үндэсний чадавхийг бэхжүүлэх, өргөжүүлэхэд шаардлагатай тогтолцоог бий болгоход дэмжлэг үзүүлэхэд оршино.
Тэтгэлгийн тоо, хэмжээ:
Тэтгэлгийн хүсэлт гаргах:
Тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтанд өрсөлдөх суралцагч нь дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:
Материал хүлээн авах: 2021 оны 11 дүгээр сарын 04-ны 17 цагаас өмнө дээр дурьдсан шаардагдах бүх материалыг нэг файлд нэгтгэн PDF форматаар [email protected] и-мэйл хаягаар ирүүлнэ үү.
И-мэйлийн гарчигийг (subject) “ENSURE сургалтын тэтгэлэг: [Өөрийн нэр] гэж нэрлэнэ. Илгээх файлын нэрийг [өөрийн_нэр.pdf] гэж өгнө үү.
Зөвхөн богино жагсаалтад орсон хүсэлт гаргагчтай холбогдох болохыг анхаарна уу.
Төсөл болон тэтгэлгийн танилцуулга, магистрын түвшний суралцагчид тавих ерөнхий болон нарийвчилсан шаардлагатай холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээллийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны цахим хуудас https://www.mne.mn болон төслийн цахим хуудас www.ensure.mn-аар холбоосоор авна уу.