Сонгинохайрхан дүүргийн соёлын ордон дөрвөн бүтээн байгуулалтын ажлаас бүрдэнэ
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн иргэдийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, урлаг уран сайхны дугуйлан секцэнд хамруулах үүднээс 850 хүний суудалтай соёлын ордныг 5-р хороо ханын материал орчимд буюу Баянголын 33, 34-р гудамжинд барьж байна.
Бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа “Аглуут” ХХК-ны төсөл хариуцсан инженер Д.Болормаатай уулзаж барилгын ажлын явцад хяналт шалгалт хийж, цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх үүрэг чиглэл өглөө.
 
“Covid-19” халдварын улмаас барилгын ажил хойшилсон байсан бол өчигдрөөс гадна зам пассатын ажил эхлээд байна.
Тус соёлын ордныг энэ оны 11 сард хүлээлгэн өгөхөөр гэрээнд тусгагдсан бөгөөд одоогийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байна.
Дүүргийн иргэдэд зориулсан соёлын бүхий л үйлчилгээг үзүүлэх бөгөөд дотор нь кино театр, event hall байх бол гаднаа задгай театр, усан оргилууртай байхаар төлөвлөөд байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.