СХД: 19 дүгээр хороонд ногоон байгууламж, авто зогсоол барих зураг төслийг боловсруулж байна
.
Үйл явдал
/
1 жилийн өмнө
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн онд зөвшөөрөлгүй баригдсан авто гараашуудыг буулган, газар чөлөөлж 62 дугаар сургуулийн өргөтгөлийг барьсан билээ.
 
Уг чөлөөлөгдсөн талбайд дараагийн бүтээн байгуулалт хийх зураг төслийг боловсруулахаар Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн судалгааны институтын ахлах мэргэжилтэн Р.Амартүвшин, Хотын тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гансэлэм нарын хамт “Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах” аяны хүрээнд ногоон байгууламж бүхий авто зогсоолыг байгуулах төлөвлөгөөний талаар ярилцан, санал солилцлоо.
 
Зураг төсөл боловсруулагдаж дууссаны дараа бүтээн байгуулалтын ажил эхлэх юм.
 
Одоогийн байдлаар тус талбайд хуримтлагдсан их хэмжээний барилгын хог, хаягдлыг зөөвөрлөн, цэвэрлэж бүтээн байгуулалт өрнөх бэлтгэл ажлыг хангаад байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.