СХД: Үерийн далан, сувагт хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэн, төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөж байна
.
Үйл явдал
/
10 сарын өмнө
Дүүргийн удирдах ажилтнуудын даваа гарагийн ээлжит хуралдаанаар нийтийн эзэмшлийн зам дагуу болон хороодын нутаг дэвсгэрийн ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлж, эрчимжүүлэн ажиллах үүрэг чиглэл өгсөн билээ.
 
Тус ажлын хүрээнд 4, 19, 26, 27 дугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнасан далан суваг шуудуунд үерийн улмаас урсаж орсон хог хаягдал, шарилж ургамлыг иргэдийн бүлгийн ажилчид өнөөдөр /2021.07.06/ цэвэрлэж байна. Иргэдийн бүлгийн нийт 22 ажилтан 3680 мкв талбайг цэвэрлэж, 3705 тонн хог хаягдлыг Нарангийн төвлөрсөн хогийн цэг рүү зөөвөрлөлөө.
Цаашид хороодын нутаг дэвсгэрийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх ажлыг эрчимжүүлэн долдугаар сарын 07-ны өдрөөс шөнийн тээвэрлэлтийн ажлыг нэмэлтээр зохион байгуулан ажиллах юм.
 
✅Иргэн та үерийн хамгаалалтын далан сувагт ахуйн хог болон угаадас зэргийг бүү хаяарай. Үерийн далан бидний амь нас, эд хөрөнгийг болзошгүй байгалийн гамшиг үерийн аюулаас хамгаалдаг юм шүү.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.