СХД: Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
.
Үйл явдал
/
9 сарын өмнө
Дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.08.02/ цахим хэлбэрээр хуралдууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцаж, Цагдаагийн газар, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл солилцлоо.
Хурлаар үеэр “Сovid-19” халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж, Нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах, Зуслангийн бүсийн үүсмэл хог хаягдлыг цэвэрлэж, тээвэрлэх, 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, нэгдсэн удирдлагаар ханган, биелэлтэд хяналт тавьж ажиллах талаар чиглэл өглөө.
Мөн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгүүдийн засварын ажлуудыг энэ оны наймдугаар сарын 20-ны дотор дуусгах, Дүүргийн нутаг дэвсгэрт “Өглөөний гудамж” төслийг хэрэгжүүлэх төсөв, байршил, тооцоо судалгааг гаргаж танилцуулах, Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн хяналтын камеруудын хэвийн үйл ажиллагаанд хяналт тавих болон “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах, Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийн технологийн чанар стандартад тогтмол хяналт тавих, нөөц бүрдүүлэх ажлуудыг зохион байгуулах үүргийг өглөө.
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.