СХД: Оёдол, эсгүүрийн үйлдвэр эрхлэгчдийг дэмжин ажиллана
.
Нийтлэл
/
5 сарын өмнө
Сонгинохайрхан дүүргийн ЖДҮДМСТ нь “Текстайл Прожект Монголиа” ХХК-тай оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт ажилладаг үйлдвэр эрхлэгчдийг хөгжүүлж, дэмжин ажиллахаар хоёр талын хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.
 
Санамж бичгийн хүрээнд бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийг дэмжин орчин үеийн тоног төхөөрөмж, техник технологийн мэргэжлийн зөвлөгөө өгөх, маркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэгт хамтран ажиллахаас гадна Богд банкны санхүүжилтээр оёдлын үйлдвэр эрхлэгчдийг барьцаа хөрөнгө шаардлагагүй, жилийн 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, 15 сая төгрөг хүртэлх багц тоног төхөөрөмжийн зээлийн төсөл дээр хамтран ажиллахаар болов.
 
✅Дээрх чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл авах болон зээлд хамрагдах хүсэлтэй дүүргийн оёдлын үйлдвэр эрхлэгч та бүхэн 7018-7080 дугаарын утсанд холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.