Хотын удирдлагууд 100 тэрбумын шинэ байрандаа орохоор 700 саяар БУЙДАН, ШИРЭЭ САНДАЛ захиалжээ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
8 сарын өмнө

Улаанбаатар хотыг удирдсан үе үеийн дарга нарын шийдэж чадаагүй зүйл бол автозамын түгжрэл. Ямар сайндаа л дарга нар ТҮГЖРЭЛЭЭС жийрхэж, өөрсдийн офисоо хотоож зайдуу байгуулж, татвар төлөгчдийн 100 тэрбумаар ТАНСАГЛАХ вэ дээ. Энэ бол Яармагт барьсан нийслэлийн нутгийн захиргааны шинэ ордон. Хотын захиргаа одоо байгаа газраасаа нүүж Яармагт очиж байршвал замын хөдөлгөөний ачаалал тодорхой хэмжээгээр буурна гэж анх тооцож байсан. Гэхдээ яг хэдэн хувь буурах нь тодорхойгүй. Нийслэл өдөрт дунджаар 5700 иргэн, аж ахуйн нэгжид 332 нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Мөн хотын төв рүү хоногт дунджаар 200 мянга орчим авто машин зорчдог гэсэн судалгаа бий.

Тийм учраас элбэг авто зогсоолтой, түгжрэлгүй сэлүүхэн бүсэд үйл ажиллагаа явуулахаар болсон ч уг шийдвэр тийм ч ухаалаг шийдвэр байсангүй. Сүүлийн хоёр жилд Хотын төвөөс зайдуу, Туул гол дагуу байршилтай Нисэх, Яармаг чиглэлд орон сууц худалдан авах иргэдийн тоо эрс нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ чиглэлд АВТО ЗАМЫН ТҮГЖРЭЛ хотын төвийнхтэй ижил түвшинд очив. Ялангуяа баяр ёслол, найр наадмын үед болон ажлын өдрүүдэд нам гацдаг болов.

Засгийн газраас одоогийн хотын захиргааг шинэ байрандаа 2021 оны 12 сарын дотор нэн даруй нүүж орохыг даалгасан. Уг нь өнөөгийн хотын удирдлагын баг тэр байранд нүүж орохгүй гэдгээ өмнө нь илэрхийлж байсан ч хүчээр явахаар болов. Үндсэндээ хотын даргын хэлдэгээр “олдсон нүх болгон руугаа шургаж ордог хулганууд” болчихлоо.   

Хотын удирдлагууд их түгжрэлээс хөндийрч бага түгжрэл рүү шилжиж, шинэ өргөөндөө тухлан суухын тулд нийслэлийн татвар төлөгчдийн төлсөн 700 гаруй сая төгрөгөөр ШИНЭ ТАВИЛГА, ширээ сандал, хуралдааны танхимын дэлгэц, ажилчдын компюьтер худалдан авах тендер зарлажээ!!!

Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 17-нд баталсан 43-р тогтоолоор “1.1. үндсэн үйл ажиллагаатай холбоотой, зайлшгүй шаардлагатайгаас бусад бүх төрлийн зардал, төсөл, арга хэмжээг тэвчиж, зардлыг гаргахгүй байх зэргээр батлагдсан төсөвт зардлын дүнд 10-аас доошгүй хувийн хэмнэлт гаргахаар тооцож, урсгал болон хөрөнгө оруулалтын зардлыг төлөвлөн хуваарилах;  1.4. энэ тогтоол батлагдахаас өмнө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зарлагдсанаас бусад автомашин, албан конторын тавилга, албаны болон ажлын дүрэмт хувцас, амралт, алжаал тайлах, фитнесийн тоног төхөөрөмж, хэрэглэлийн худалдан авалтыг зохион байгуулахгүй байх;” гэсэн заалтыг НОЦТОЙ зөрчиж байна.

 

Уг нь төсвөө хэмнээд Хангарьд ордонд эдлэж хэрэглэж байгаа хуучин тавилга, эд хүгшил, техник хэрэгслээ зөөчихөж болно шүү дээ,  дарга нар аа!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
8 сарын өмнө
172.69.252.137
43 тогтоол гэж гаргачихаад багш нарт ур чадвар үр дүнг гүйцэд өгөхгүй.шагнал урамшил ч байхгүй гээд байж өөрсдөө тансагладаг дарга нар хэтэрч бгаа юм биш үү.
Зочин
8 сарын өмнө
172.69.252.137
43 тогтоол гэж гаргачихаад багш нарт ур чадвар үр дүнг гүйцэд өгөхгүй.шагнал урамшил ч байхгүй гээд байж өөрсдөө тансагладаг дарга нар хэтэрч бгаа юм биш үү.
Zdhd
8 сарын өмнө
172.69.252.143
Iim garuud bga tsagt yls xugjinu gej gonjiinjoo
Zdhd
8 сарын өмнө
172.69.252.143
Iim garuud bga tsagt yls xugjinu gej gonjiinjoo
Zochin
8 сарын өмнө
172.70.142.163
Zuw zuw zuwd buruu baihgui.
Zochin
8 сарын өмнө
172.70.142.163
Zuw zuw zuwd buruu baihgui.