Ц.Туваан: Тэтгэврийн зээлтэй иргэн нас барвал ЗЭЭЛИЙГ нь ТӨРӨӨС ДААЖ ТЭГЛЭДЭГ байхаар хуульчилна
З.Батхуяг
Ярилцлага
/
7 сарын өмнө

УИХ-ын гишүүн Ц.Туваантай санаачилсан хуулийнх нь талаар ярилцлаа.  Тэрбээр хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу “Тэтгэврийн зээлтэй иргэн нас барвал төлбөрийг нь төрөөс даадаг” байх хуулийг санаачлан өргөн бариад байгаа юм.

УИХ-ын гишүүний үүрэг бол хууль санаачлан батлуулах. Таны хувьд гишүүн болсоноосоо хойш дангаараа болон хамтарсан хичнээн хууль санаачлан өргөн барив. Тэдгээрээс хэд нь батлагдав?

Гишүүн болсоноосоо хойш Ковидын эсрэг хуулийн нэмэлт өөрчлөлтөд оруулах хуулийн төслийг санаачилж батлуулсан. Ойрын үед өргөн барихаар гурван хуулийн төсөл дээр ажиллаж байна. тухайлбал “өндөр насны тэтгэвэрт гарсан иргэн нас барах юм бол тухайн иргэний тэтгэврийн зээлийг ар гэр нь төлөх бус төрөөс нэг удаа даадаг байх хуулийн төсөл боловсруулж байна. Төрөөс ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг төлж болдог гэдгийг харуулсан шүү дээ. ҮАБЗ-с санаачлаад хэрэгжүүлсэн. Яг үүн шиг л менежмент хийгээд нэг удаа боловч энэ өрийг төр хариуцаад төлдөг болъё гэж байгаа юм. Өмнө нь 760 гаруй тэрбум төгрөгийн өрийг тэглэж байсан.

Одоогийн нөхцөл байдал ямар байгаа вэ. Жилд хичнээн төгрөгийг зээлийг төр даахыг тооцож гаргасан уу?

Нийт 460 гаруй мянган тэтгэвэр авагч байна. Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 300 орчим мянга байна. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, 900 гаруй мянган иргэн ядуу гэсэн судалгааг статистикийн газраас гаргасан байна.

Байж болох хувилбар юм. Гэхдээ өнөөгийн эрх баригчид ийм шийдвэр гаргахгүй бол яах вэ?

Нэг жилд нас барж байгаа тэтгэврийн насны зээлтэй иргэний тоо цөөхөн. Зээл нь ч бага. Улсын төсөвт нэг их сүрхий дарамт учруулахгүй. НД-ын тэтгэврийн сангаас олгодог зохицуулалт хийж болно. Одоо хуулиа бичсэн. Төрөөс тэтгэврийн зээлийг тэглэснээс хойш 71 мянган ахмад 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна.

Дараагийн хууль нь юу вэ?

Малчид, тариаланчид, ногоочид эрүүл мэндийн даатгалаа төлөхөд үнэхээрхүндрэлтэй байна. Учир нь сар бүр тогтмол орлогогүй. Жилдээ нэг юм уу, хоёр удаа бөөнөөр орлого орж ирдэг. Тэр үед нь төлөх боломж бага байна. энгийнээр бодоход малчдын 80 орчим хувь нь тэтгэвэр авах боломжгүй гэсэн үг. Эмнэлгээр ч үйлчлүүлж чадахгүй байна. Тийм учраас ХАА-ын салбарт ажиллаж байгаа малчид, тариаланчид, ногоочдын НДШ,  эрүүл мэндийн шимтгэл төлөлтийг өндөрөөр тооцож төлүүлэх боломж олгох хуулийн төсөл бичиж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
7 сарын өмнө
162.158.165.149
350 мянгын тэтгэвэртэй хүн зээл авахаас аргагүй болж хүчээр авч байна Тэтгэвэрий нь ядаж 550 мянга болгоод өгвөл арай л дээр болно доо Даан ч МАНАН нэмж өгөхгүй л дээ
Зочин
7 сарын өмнө
162.158.165.149
350 мянгын тэтгэвэртэй хүн зээл авахаас аргагүй болж хүчээр авч байна Тэтгэвэрий нь ядаж 550 мянга болгоод өгвөл арай л дээр болно доо Даан ч МАНАН нэмж өгөхгүй л дээ