Герман улсын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүрэгтэй байгууллага болох Роберт Кох институт (RKI) улаан жагсаалтын шинэчилсэн хувилбарыг нийтэлжээ. Уг мэдэгдлийн дагуу дараах улсууд өндөр эрсдэлтэйг илтгэдэг улаан жагсаалтаас хасагдсан.
- Армен
- Иран
- Монгол
- Филиппин
- Румын
Уг шийдвэрийн дагуу 12-р сарын 12-ноос эхлэн дээр дурдсан улсуудын вакцин хийлгэсэн болон COVID-19 тусаад эдгэрсэн жуулчдад Герман улс руу нэвтрэхэд дагаж мөрдөх журам бага байх ёстой гэж
www.schengenvisainfo.com мэдээлэв.
Армени, Иран, Монгол, Филиппин, Румын зэрэг улсаас COVID-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан эсвэл эдгэрсэн жуулчид Герман руу аялахаасаа өмнө өөрсдийн байрлах газартаа 5-14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагаас чөлөөлөгдлөө.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.