Хүрэнцавын геофизикийн ажлыг бүрэн гүйцэтгэж дуусгалаа
.
Үйл явдал
/
5 сарын өмнө

“Эрдэнэс Алт Ресурс” ХХК-ийн 2021 оны бизнес төлөвлөгөөнд компанийн эзэмшлийн хайгуулын 4 талбайд геофизикийн ажил хийж гүйцэтгэхээр тусгасан.

Геофизикийн ажлын төлөвлөгөөний дагуу өнгсөрн 7 дугаар сарын 03-ны өдрөөс Хүрэнцав /XV-021666/, Мухар Хар Толгой /XV-021667/, Довжоот /XV-021668/, Халзан /XV-021669/ хайгуулын талбайд ажлыг эхлүүлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд соронзон хайгуул, цахилгаан хайгуул болон цахилгаан хайгуулын зүсэлтийн ажлуудыг гүйцэтгэж, 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хээрийн ажлыг,  2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр судалгааны ажлын үр дүнгийн тайланг тус тус бүрэн гүйцэтгэж дуусгалаа.

Геофизикийн ажил гүйцэтгэгчээр “Галакси Гео Монголиа” ХХК ажилласан бөгөөд ажлын үр дүнд “Хүрэнцав”-ын алтны илрэлд гүйцэтгэсэн хайгуулын ажлаар тогтоосон алтны хүдэржилтийг голлон агуулагч бүс нь нарийвчилсан соронзон зураглалын ажил, цахилгаан хайгуулын туйлшралын үр дүнгээр эерэг үзүүлэлттэй байна.

 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.