"МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО" тусгай үзэсгэлэн
.
Үйл явдал
/
4 сарын өмнө

ФОТО СУРВАЛЖЛАГА: Монголын Үндэсний Музей анх удаа Монгол төрийн Соёмбо, түүнтэй холбоотой соёлын өв дурсгалуудыг нэгэн дор цуглуулан толилуулж буй сонирхолтой үзэсгэлэн 20 гаруй хоног нээлттэй ажиллаж өнөөдөр Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг хаалтын үйл ажиллагааг ёслол төгөлдөр хийж өндөрлүүлэв.

Үзэсгэлэнд Өндөр Гэгээний шүтээн зураг, Өндөр Гэгээний өлзийт зургаан үсэг, МУ-н Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулсан Шамбалын ерөөл хэмээх модон ном, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох бүтээлүүд, Монголын Үндэсний музейн сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, МУ-н хаан Жавзандамба хутагтын ёслолын хүрэм, Монгол улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 гаруй  үзмэр эд өлөг багтсан байна.

 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар:  "МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО" номоо хэвлүүлжээ

Тэрээр Монголчуудын гүн ухааны бэлгэдэл болсон Соёмбын тухай зурагт тайлбар бүхий “МОНГОЛ ТӨРИЙН СОЁМБО” номыг Монгол үндэсний музей болон цуглуулагч Б.Амарсанаатай хамтран эрхлэн гаргажээ. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойг тохиолдуулан эх орондоо хайртай хүн бүрт зориулж уг бүтээлээрээ бэлэг барьсан гэлээ. Уг ном нь дөрвөн бүлгээс бүрдэх бөгөөд 1000 бурханы тамгатай, Өндөр Гэгээний шүтээн зураг, Азарын цамын баг зэрэг ховор дурсгалд тооцогдох эд өлөг, Монголын үндэсний музейн дундад зуун болон тугны сан хөмрөгт хадгалагдах эртний төрт улсуудын үеэс уламжлагдсан “Нар саран” бэлгэдэлт дүрс, Хүслийг хангагч Норов эрдэнэ, Богдод өргөсөн “Сүх”, Монгол Улсын төрийн далбаа, Алтан соёмбот морин хуур зэрэг нийт 100 орчим үзмэр, эд өлгийн зүйл багтжээ.

Монгол хүний оюун санааны төгс илэрхийлэл төрт ёсны мөнх оршихуйн билэгдэл Соёмбо өнө дэлгэр оршиж, тусгаар Монгол Улс маань мандан бадрах болтугай.

 

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.