Шадар сайд асан Ц.Оюунбаатар, сайд асан Т.Ганди, сэтгүүлч С.Батбаатар нарт ГАВЬЯАТ цолтон боллоо
З.Батхуяг
Үйл явдал
/
5 хоногийн өмнө

Монгол Улсад ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн он өнөөдөр тохиож байна. Энэхүү түүхт ой болоод Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, парламентат ёсыг төлөвшүүлэхэд болон эрхэлсэн салбартаа урт хугацаанд үр бүтээлтэй ажилласан эрхмүүдэд төрийн дээд одон, медаль, цол хүртээж байгаа юм.

Өнөөдөр төрд хөдөлмөр, бүтээл, амжилтаа үнэлүүлж буй хүндтэй олон эрхмийн нэг нь УИХ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатарыг Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цолоор шагналаа. Тэрбээр сэтгүүл зүйн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж байгаа нэгэн юм. Түүнчлэн Монгол Улсын Шадар сайд асан Ц.Оюунбаатарт Гавьяат хуульч, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандийг Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор шагнажээ!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
4 хоногийн өмнө
172.70.188.17
тамын хаалгыг шар тэмдэг хаах нигууртай юм гэсэн тэгээд бүгд авч байж сайн сайханд хүрнэ.
Шударга монгол
4 хоногийн өмнө
172.69.252.137
Хөөрхий минь өөр хүн олдоогүй юм байхдаа үгүй одоо яахавдээ