ТӨРИЙН ОРДОНД болох байсан арга хэмжээнүүдийг цуцалж, цахим хэлбэрт шилжүүллээ
Д.Лхам
Үйл явдал
/
4 хоногийн өмнө

Өчигдөрхөн Тулгар төрийн 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жил, Ардын хувьсгалын 101 жил, Монгол Улсын ардчилсан, шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан  төрийн дээд цол, одон, медаль хүртээсэн үйл явдал болж өрнөсөн. 

Үүнтэй уялдан өнөөдөр ойд зориулсан хурал, зөвлөгөөнүүд Төрийн ордонд зохион байгуулагдаж тус хуралдаанд нэр бүхий хүмүүсийг оролцуулах ёстой байсан боловч төрийн ордонд ажилладаг хүмүүсээс коронавируст халдвар олноор илэрсэн тул холбогдох танхимын арга хэмжээнүүдийг цуцалж, цахим хэлбэрт шилжүүлжээ. 

Халдварын шинэ давлагаа үүсэх эрсдэлтэй байгаатай тул ийнхүү арга хэмжээ авч төрийн ордоны ажилтан, албан хаагчдыг нэгдсэн шинжилгээнд хамруулаад байна. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.