БШУЯ: “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав
Д.Лхам
Үйл явдал
/
4 хоногийн өмнө
Хэлний бодлогын үндэсний зөвлөл хуралдаж, “Үндэсний бичгийн хөтөлбөр”-ийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөгөөг гаргав. Энэ хүрээнд гурван дэд ажлын хэсэг байгууллаа.
 
Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд:
 
? Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах
 
? Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ.
 
“Үндэсний бичгийн хөтөлбөр”-т 19 төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Эдгээр арга хэмжээг зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн яам, агентлагийн дарга нарт хариуцуулахаар тогтов. Ажлын үр дүнг ирэх гуравдугаар сарын 25-нд хэлэлцэхээр боллоо.
 
Монгол Улсын Засгийн газраас “Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталж, ажлын хэсгийн ахлагчаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан томилогдоод байгаа билээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
зочин
4 хоногийн өмнө
172.69.252.137
Иш хөөрхийдээ энэ хааны нэртэй тэнэгийн боловсролын байгуулагт хийж байгаа ажлыг нь хараарай өнөө тэнэг чинь 30жил орлдоод бүтээгүй юмыг одоо бас гаргаад ирсэн нохой ч тоож шиншимгүй уй гар жин бичиг ээяахын гэнээ ёстой ухаанд нь ухна санаанд сарлага үхсэн хүний ажил биз ийм сайдтай монголын төр . ард түмэн шинэ зуунд хөгжихүү .....ичиг ичиг