Монгол улсын Эрчим хүчний салбарыг хариуцдаг Эрчим хүчний яамны харьяанд “Эрчим хүчний эдийн засгийн хүрээлэн” гэх нэртэй нэгэн нуугдмал ТӨҮГ бий. Нуугдмал гэсний учир нь энэ байгууллагыг иргэд төдийлөн сайн мэдэхгүй. Тэгвэл энэ байгууллагын удирдлага М.Түмэнжаргал татвар төлөгчдийн 210 сая төгрөгөөр АВТОМАШИН худалдан авах тендер зарлажээ. Дээрх байгууллага нь Уул уурхай, Эрчим хүчний объектуудыг барьж байгуулах, шинэчлэн өргөтгөх ажлын зураг төсөл, төсөв зохиох ажлыг хийж гүцэтгэдэг аж.