Ц.ТУВААН: "Тэтгэврийн зээлтэй иргэн нас барсан бол зээлийг төрөөс тэглэнэ"
.
Үйл явдал
/
4 сарын өмнө
УИХ-ын гишүүн Ц.Туваан “Тэтгэврийн зээл авагч нас барсан бол зээлийг  чөлөөлөх тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулж, хэлэлцүүлэхээр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

2020 оны байдлаар Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 227,527 нь 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Үүнийг өрхийн дундаж зарлагын хэмжээтэй харьцуулан авч үзвэл нийт ахмадуудын 60 орчим хувь нь 500,000 /таван зуун мянга/ төгрөг хүрэхгүй тэтгэвэр авч, нэг өрхийн хоёр өндөр настан нийлээд өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхээргүй хэмжээний тэтгэврийн орлогоор амьдарч байна. Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хэмжээ харилцан адилгүй, ялгаатай, Засгийн газраас амьжиргааны баталгаажих төвшинг тогтоосон мөнгөн дүнгээс дөнгөж дээгүүр байгаа байдал нь шударга, энэрэнгүй зарчимд суурилдаг манай улсын тэтгэврийн тогтоцоонд нийцэхгүй байгаагаас эх орныхоо төлөө насаараа зүтгэн хөдөлмөрлөсөн, тэтгэврээс өөр орлогогүй ахмадууд амьдралынхаа хэрэгцээг хангаж чадахгүй байгаа тул тэтгэврийн зээл авч, төлж чадалгүй насан эцэслэж байна. Уг хуулийн төсөл 5 заалттай бөгөөд зорилт нь “нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авагч иргэд банкнаас тэтгэврийн зээл авсан боловч төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол түүний тэтгэврийн зээлийг чөлөөлж, төрөөс чөлөөлсөн тэтгэврийн зээлийг банкинд олгохтой холбогдсон харилцааг зохицуулж байгаа тул нийгмийн даатгалын газар болон банкуудад нэмэлт ажилтан шаардагдахгүй, нэмэлт үйл ажиллагаа явуулахгүй, нийгэмд эерэг нөлөө үзүүлнэ”. Мөн нас барсан зээлдэгч нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байдаг учир төрийн зүгээс үргүй зардалд тооцогдохгүй.

Өндөр насны тэтгэвэр авагч тэтгэврийн зээлд хамрагдаад түүнийгээ төлж барагдуулаагүй байхдаа нас барсан бол энэ хуулийн үйлчлэлд хамаарна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ахмалууд
4 сарын өмнө
172.70.92.177
Зоч
Зочин
4 сарын өмнө
172.70.142.195
Ахмадууд яс юман дээр зээл аваад өөртөө зориулж бгаа юм бхгүй шүү.Хүүхдүүд нь аваад идчихдэг шүү.харж байхад банкан дээр хүчээр бараг дагуулаад ирцэн зээл авхуулаад гарын үсгийг нь зуруулаад л байж бдагаа болих хэрэгтэй