АТГ нийслэлийн зургаан ЕБС-тай хамтарч “Шударга ёсны клуб” байгуулан ажиллаж байна
.
Үйл явдал
/
4 сарын өмнө

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэн, олон нийтийг соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд Авлигатай тэмцэх газар нь Нийслэлийн ерөнхий боловсролын 6 сургуультай хамтран “Шударга ёсны клуб” байгуулан ажиллуулж байгаа билээ.

“Шударга ёсны клуб” нь сургууль болон гэр бүлээр дамжуулан сурагч, эцэг эх, багш нарт авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахад туслах, түүнчлэн сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан албан үүргээ гүйцэтгэхэд баримтлах ёс зүйн зарчим, хэм хэмжээг дагаж мөрдөх, багшийн мэргэжлийн нэр хүндийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Өнөөдөр “Шударга ёсны клуб”-ыг удирдан ажиллах, зохион байгуулалт  хариуцсан  удирдах албан тушаалтнуудад авлигын эсрэг мэдлэг олгох, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ирээдүйн хүүхэд багачуудыг шударга, зөв иргэн болгон төлөвшүүлэхэд багш, удирдах ажилтнуудын зөв хандлага, нөлөөллийг бий болгон чадавхжуулах сургалтыг зохион байгуулж, авлигын хор, аюулыг бодит кейс, жишээн дээр тайлбарлан таниулж, асуулт, хариулт ярилцлага өрнүүлэв.

Сургалтад Нийслэлийн ерөнхий боловсролын 84, 24, 12, 1, 40, 32 дугаар сургуулийн 40  удирдах албан тушаалтныг хамруулж, сургалтаар ёс зүй, манлайллыг дээшлүүлэх цогц мэдлэг олгон, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой мэдээлэл өгсөн үр дүнтэй сургалт боллоо. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.