МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд 138 САЯЫГ ВИДЕО КОНТЕНТ, КОМПЬЮТЕР зэрэгт үржээ!!!
Г.Нэргүй
Сэдэв, асуудал
/
4 сарын өмнө
Мал эмнэлэг, үржлийн газрын нэрийг Мал эмнэлгийн ерөнхий газар болгон өөрчлөх шийдвэрт хүрч 2018 онд тус газрыг бий болгосон.
 
1993 онд баталсан “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай” хуулиар “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах мэргэжлийн үйл ажиллагааг мал, эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу мал амьтны эрүүл мэнд, үржлийн асуудал эрхэлсэн хэрэгжүүлэгч агентлаг Засгийн газрын бүтцэд ажиллаж эхэлсэн байна
Тэгвэл мал эмнэлгийн чиглэлийн үйл ажиллагааг хариуцагч  Мал эмнэлгийн ерөнхий газарт  томилогдсон дарга нь тогтвортой ажиллаж чаддаггүй ХОЛИО, СОЛИО хийгдсээр ирэв
Шалтгаан нь юу вэ? 
Мал эмнэлгийн ерөнхий газрын даргаар  Д.Түмэндэмбэрэл ажиллаж байхдаа 800 МЯНГАН ам доллар завшсан хэргээр баривчлагдсан тухай мэдээлэл олон нийтэд цацагдаж байв.  Гэтэл 2021 он гарснаар 14 аймгийн 97 суманд шүлхий тархсан шалтгаанаар  Мал эмнэлгийн ерөнхий газрыг үргэлжлүүлэн удирдаж байсан Б.ГАНЗОРИГ  даргыг ажлаас нь чөлөөллөө. Түүнийг ажлын хариуцлага алдсан гэж үзжээ
Монгол Улсын хэмжээнд энэ сарын 11-ний байдлаар 14 аймгийн 97 суманд шүлхий өвчин бүртгэгдээд байгааг Мал эмнэлгийн Ерөнхий газрын дарга Б.Ганзориг хэлж байв. Өнөөдрийн байдлаар  шүлхий өвчнөөр улсын хэмжээнд 100 гаруй мянган мал өвчилсөн байна
Тэгвэл халаа сэлгээний ард тус газрын удирдлагууд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНД хэрхэн хандаж байна вэ?
Цар тахлын үеийг давж туулах, төсвийн хүндрэлийг шийдэх зорилгоор ЗАСГИЙН ГАЗРААС 2021 оны 02-р сарын 17-ны өдөр төсөв хэмнэх 43-Р ТОГТООЛ гаргасан. Тус тогтоолын хүрээнд ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД болон ТҮҮНИЙ УДИРДЛАГУУД шаардлагагүй зүйлд төсөв үрэхгүй байхыг үүрэг болгосон юм. Гэтэл МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН удирдлагууд ВИДЕО КОНТЕНТ, КОМПЬЮТЕР, НЭГДСЭН СИСТЕМ, ТАЙЛАНГИЙН МОДУЛИЙН ХӨГЖҮҮЛЭЛТ нэрээр 138 САЯ төгрөг зарлагаджээ

БАРИМТ:

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.