Хууль, ТОГТООМЖ зөрчсөн Увс аймгийн засаг дарга Ч.ЧИМЭДЭД ХАРИУЦЛАГА ТООЦЪЁ
Г.Нэргүй
Үнэний эрэл
/
3 сарын өмнө

Увс аймгийн засаг дарга  Ч.ЧИМЭД  ТӨРИЙН ХУУЛЬ, ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛЫГ  зөрчсөн НОЦТОЙ үйлдэл гаргажээ.

ЦАР ТАХЛЫН нөлөөнөөс үүдэж  УЛСЫН ТӨСӨВ ХҮНДЭРСЭН гээд ЗАСГИЙН ГАЗАР нь  төсөв хэмнэх 43-Р ТОГТООЛ гэгчийг үйлдсэн. СҮРЖИН АГУУЛГА, СҮР ДУУЛИАНТАЙ энэ тогтоолд ТӨРИЙН болон түүний оролцоотой байгууллага аж ахуйн нэгжүүд УЛСЫН ТӨСӨВ ХЭМНЭХ, ШААРДЛАГАГҮЙ, ТЭВЧИЖ БОЛОХ ЗҮЙЛД ХУДАЛДАН АВАЛТ ХИЙХГҮЙ байхыг үүрэгдсэн байдаг
Харамсалтай нь  удаа дараагийн ХАТУУ ХӨЛ ХОРИОНООС үүдэлтэй  элдэв шийдвэр, тогтоолын ард ТУЙЛДАЖ ирсэн ард иргэдийн халааснаас бүрддэг УЛСЫН ТӨСВИЙГ шаардлагагүй зүйлд ТЕНДЕР нэрийдлээр үрдэг, үрсэн мөнгөө ТӨРИЙН ТУСГАЙ ЧИГ ҮҮРГИЙН гэх хэдхэн үгээр хаацайлдаг УВАЙГҮЙ дарганцарууд олширч байна.  ТӨСВИЙН МӨНГӨ УЙЛДАГГҮЙ гэгч л болж байна. Төрийн ажлыг ЭЗЭН ҮГҮЙ , ХУУЛЬ ҮГҮЙ  мэт харагдуулж ТӨСВИЙН МӨНГӨНД хувийн өмч адил хандагсдад ямар хариуцлага хүлээлгэх вэ
ЗАСГИЙН ГАЗРЫН тогтоол гарчихсан ЦАР ТАХЛЫН хууль үйлчилж байхад Увс аймгийн засаг дарга  Ч.ЧИМЭД   ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИЖ  АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ,  АВТО МАШИНОЙ ТЭМДЭГЛЭХ ажилд ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС   544 САЯ ТӨГРӨГ үржээ

БАРИМТ:

Увс аймгийн засаг дарга Ч.ЧИМЭД ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ ЗӨРЧИЖ 2021 оны 10-р сарын 22-ны өдөр БОЛОВСРОЛЫН ГАЗРЫН 100 ЖИЛИЙН ОЙД дэмжлэг үзүүлэх нэрээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 5 САЯ төгрөг үржээ

2021 оны 05-р сарын 17-ны өдөр ЦЭРГИЙН ШТАБАД гэх утгаар ТOYOTA LAND CRUISER 100 АВТОМАШИН худалдан авчээ.  Тус ажлын хүрээнд “УВС ӨГӨӨМӨР ӨГӨӨЖ” ХХК гэх харилцагчийн данс руу  39.8 САЯ төгрөг зарлагаджээ

Мөн Ч.ЧИМЭД дарга ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗАРТАА аялал жуулчлал ярьж ИХ ХЭМЖЭЭНИЙ мөнгө үрэх ажлын төсөв гаргуулах ажлыг дэмжчихжээ. Уг нь энэ мэт шаардлагагүй ажлыг түдгэлзүүлэх эрх нь ЗАСАГ ДАРГЫН мэдэлд бий
Тодотговол 2021 оны 04-р  сарын 16-ны өдөр Увс аймгийн ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ГАЗРААС ЖУУЛЧДАД МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ЦЭГ, ОТОГЛОХ ТАЛБАЙ БАЙГУУЛАХ нэрээр тендер зарлаж УЛСЫН ТӨСВӨӨС 500 САЯ төгрөг үржээ

Ч.Чимэд даргын ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНД хандаж буй үрэлгэн байдал үүгээр зогссонгүй.  Дахин баримт дэлгэе. ЦАР ТАХЛЫН үетэй зэрэгцэж   Увс аймгийн засаг дарга  Ч.ЧИМЭД “ХУВИН ЦАЦАЛ АВДАР, АВТОМАШИН, КОМПЬЮТЕР” зэрэгт   ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС   114.5 САЯ ТӨГРӨГ үржээ

БАРИМТ:

Увс аймгийн засаг дарга Ч.ЧИМЭД 2021 оны 02-р сард ХУВИН ЦАЦАЛ АВДРЫН ҮНЭ гэх утгаар  ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС 14.8  САЯ төгрөг үржээ

2021 оны 05-р сард АВТО МАШИНЫ ЭЦСИЙН САНХҮҮЖИЛТ гэх нэрийдлээр ЭРХТ СЭНТИЙ ХХК-ийн данс руу 86.8 САЯ төгрөг шилжүүлжээ

2021 оны 10-р сард I7 10gen СУУРИН КОМПЬЮТЕР гэх нэрээр 6.6 САЯ төгрөг зарлагадсан бол 2021 оны 11-р сард мөн КОМПЬЮТЕР ПРИНТЕРИЙН ҮНЭ гэх утгаар 6.3 САЯ ТӨГРӨГ МОДУН СОФТ ХХК гэх харилцагч руу зарлагадсан байна.

 Энэ мэт ажлуудаас шаардлагагүй ажлыг түдгэлзүүлэх эрх нь ЗАСАГ ДАРГЫН мэдэлд байдаг ч  ТӨРИЙН Хууль  ТОГТООМЖИЙГ үл хайхарч ТӨСВИЙН мөнгөнд хувийн өмч мэт хандаж суугаа Увс аймгийн засаг дарга Ч.ЧИМЭДЭД хариуцлага ТООЦЪЁ!!!

 

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 сарын өмнө
162.158.179.92
ogtsruul
Зочин
3 сарын өмнө
162.158.179.92
ogtsruul