Үндэсний аюулгүй байдлын заналхийлэл ба ЭМГЭНЭЛ!!!
Г.Нэргүй
Үнэний эрэл
/
4 сарын өмнө

Хэл, хил, мал гуравтайгаа байхад ХЭН БАЯН МОНГОЛ БАЯН. Нэрт сэтгүүлч, Төрийн соёрхолт зохиолч,  СГЗ Зундуйн Доржгуай ингэж захижээ. Энэ бол ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД дүйцсэн сануулга. Тэгвэл өнөөдөр малчин, нүүдэлчин удам угсаатай Монголчууд махаар өлсөж МОНГОЛ ЭХ ОРОНД ХЯТАД ХҮН Хятад үйлдвэрт бэлтгэсэн үйлдвэрийн махаар хооллож байна. Тэнд нь ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА хангадаггүй. 

Эрдэм сурахаар алс газар одсон хүүгээ Чин улсад зэрлэгээр цаазлуулсан Манжийн дарлалын эсрэг тууштай тэмцэгч, Богд хаант Монгол Улсыг үүсгэн байгуулагч гол удирдагчдын нэг, Эрдэнэ дайчин чин ван М.Ханддоржын  ЖАНЧХҮҮГИЙН ДАВААНААС ХОЙШ ШААХАЙ МӨР ХЭЗЭЭЧ ГАРГАХГҮЙ гэж хэлсэн алдарт үг, захиас бий.

Өдийд орчин үе, хөгжил дэвшил, ардчилал эрх чөлөө ярьсан бид ӨВГӨДИЙН ЗАХИАСАА мартжээ. Эх орныхоо нэр, цохилох зүрх, үргэлжлэл болсон МОНГОЛЧУУДЫН эрүүл  мэнд үндсэндээ аюулд ороод удаж байна. Монгол эх оронд МОНГОЛЧУУДЫН ГАЛ ТОГООГ ХЯТАД ХҮМҮҮС барьж байна. Зах зээлээ Хятадад алдчихлаа. ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ хорьж эсэргүүцвэл ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ яригддаг болчихсон.  Тэгвэл Монгол хүний эрүүл мэнд  ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ХАМААГҮЙ болчихсон юм уу.

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд махны ченжүүдийн дуугарсан үнээр мах авах боломжтой өөр нэг газар бий. Тэр  МОНОФОЛ ганц газар нь  ХҮЧИТ ШОХНХОР худалдааны төв юм.

Эрүүл ахуйн шаардлага яриад нэмэргүй энэ захын БОСС НЬ хүний  ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарыг атгаад хэсэг явсан. Тодотговол Эрүүл мэндийн сайд асан Тогтмолын хүү Мөнхсайхан мөн л ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗАНАЛХИЙЛЭЭД удлаа. Үндсэндээ Монгол хүний эрүүл мэндийн ард ЭМГЭНЭЛ уншихад хүрчихсэн.  

 "Хүчит шонхор" захаас хүний ялгадаст байдаг ӨВЧИН ҮҮСГЭГЧ НЯН илэрсэн гэж МХЕГ-ын байцаагчийн дүгнэлт гарсан. Ямар хариуцлага хүлээлгэсэн бэ, зөрчлийг нь арилгасан уу?

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Хүчитшонхор захад гэнэтийн шалгалт хийхэд хүний биед өвчлөл үүсгэх нян илэрсэн. Бод, богийн шуллагаа, бэлтгэлийн заалнууд, дайврын заал, бэлтгэлийн өрөө, мах машиндах цэг, гаднаас мах худалдах тээврийн хэрэгслүүд, мах зөөх тэргэнцэр зэрэг зүйлсээс түүврийн аргаар арчдасын шинжилгээ авхад 62 дээжнээс хоёр төрлийн НЯН илэрсэн юм. Тус нянгууд нь гэдэсний бүлгийн эмгэг төрөгч нянгууд бөгөөд энгийн үгээр хэлэхэд хүний өтгөн ялгадаст байдаг нянгууд илэрсэн. MNS 6410:2018 стандартын шаардлагаар эдгээр нян илрэхгүй байх ёстой гэж байгаа.

Нийслэлийн  Мэргэжлийн  хяналтын  газрын  Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагч Х.Мэндсүрэн мэдэгдэхдээ  нянгийн бохирдолтой гарсан лангуу түрээслэгчдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан гэдгийг мэдэгдсэн.  Эрүүл ахуй, махны үнийг сурвалжлахдаа ЦАГААН ХАЛААДАА ӨМСӨӨРЭЙ гээд үгсэх ёстой юм байх.

Хөөж, тууж ЗӨВШӨӨРӨЛ НЭХСЭН тэд ХАННЫ ЦААНА ямар байдалтай байдаг вэ? 

Зохион байгуулалттай үнэ хөөрөгдсөн нь нотлогдож ШӨХТГ-аас ХҮЧИТ ШОНХОРТ удаа дараа хариуцлага тооцлоо. Төрийн байгууллага нь шалгаж торгоод нэмэргүй ТОРГУУЛИА ТӨЛДӨГГҮЙ ТЭРБУМТАН сайдын ШУНАЛ НЬ ХАНАДАГГҮЙ юм байж. Нэг хүний эрх ашиг хүртэл ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН дээр гарчихдаг юм байна.  Түүнчлэн Эмээлтийн бойны эрүүл ахуйн стандарт байтугай эрүүл ахуйн тухай ойлголт ч байхгүй. Энэ нь Хүнсний хэрэгцээнд хэрэглэх махыг үйлдвэрийн аргаар бэлтгэх шийдвэрийг нэн яаралтай гаргах хэрэгтэйг сануулсаар байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮЗЭЛ БАРИМТЛАЛД

3.4.2.Хүнсний аюулгүй байдал

3.4.2.1.Хүнсний хангамжийн баталгаат байдлыг хангаж, физиологийн зохистой нормд нийцсэн хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг жигд, тогтвортой, хүртээмжтэй хангах нөхцөлийг бүрдүүлнэ.

3.4.2.2.Монгол хүний амьдралын зайлшгүй хэрэгцээт хүнсний бүтээгдэхүүний 70-аас доошгүй хувийг дотоодын үйлдвэрлэлээр тогтвортой хангах техник, эдийн засгийн арга хэмжээ авна.

3.4.2.5.Хүнсний түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэл, худалдаа-үйлчилгээ, хадгалалтын бүх үе шатуудад чанарын удирдлага, хяналт, баталгаажуулалтын нэгдмэл тогтолцоог бий болгоно.

3.4.2.6.Мал эмнэлгийн тогтолцоог шинэчилж, малын халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг дээшлүүлж, халдвар, хамгаалал, биоаюулгүй байдлыг хангах тогтолцоог боловсронгуй болгоно. Монгол малын удмын сан, үр тарианы нутагшмал сортыг хамгаална. Байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй хүнсний сав, баглаа боодол, бордоо, ургамал хамгааллын бодис ашиглах хяналтыг сайжруулах бодлого хэрэгжүүлнэ гэж тусгажээ. Гэвч бодит байдал дээрээ ийм дүр зураг, төрхтэй байх.

Махны үйлдвэрлэлээ ХЯТАД ИРГЭД, ХҮЧИТ ШОНХОРЫН МОНОФОЛ ЭРХ АШИГТ алдчихсан МОНГОЛЧУУД бидний ҮНЭН ТӨРХИЙН АРД ЯМАР ИРЭЭДҮЙ хүлээж байгааг МОНГОЛ ХҮН ТА тунгаана уу!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.