Д.Янжинхорлоогийн БҮЛЭГ хэрэгт оролцсон ПРОКУРОРУУД ХЭРГИЙГ ХЯНАХДАА АЛДАА ГАРГАСАН БАЙЖЭЭ!!!
Г.Нэргүй
Үнэний эрэл
/
4 сарын өмнө

МИУС-ийн багш Дамбадаржаагийн Янжинхорлоо бусдын эд хөрөнгийг залилан авах үйл ажиллагаандаа улсын бүртгэлийн хоёр бүртгэгч, гурван нотариатч болон их сургуулийн нэг анги, нэг төгсөлтийн прокуроруудаа хамруулсан нь болохыг хэвлэл мэдээллийн байгууллагуудын нийтэлсэн мэдээ, сурвалжилгаас та баримттайгаар харж болно.  Энэ хэрэгт одоогийн Улсын Ерөнхий прокурорын орлогч Максимын Чинбат, Улсын Ерөнхий прокурорын газрын  Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Д.Энхтөр нар болон Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор И.Хүдэрцэцэг, Сүхбаатар дүүргийн хяналтын прокуророор ажиллаж байсан Т.Жавхлантөгс нарын нэрс холбогддог бөгөөд тэд Д.Янжинхорлоогийн гэх хэргийг хаах саналтайгаар буцаадаг байсан гэж эх сурвалжууд өгүүлдэг.

Харин үүнийг Улсын Ерөнхий Прокурор Д.Жаргалсайхан олж мэдээд хэргийг дахин татан авч хянаад НЭМЭЛТ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА хийлгэхээр Сүхбаатар дүүргийн Прокурорын газарт шилжүүлсэн байна. Түүнчлэн өмнө энэ хэрэгт хяналт тавьж байсан ПРОКУРОРУУДЫГ АЛДАА ГАРГАСАН ГЭЖ ҮЗЭН прокурорын мэргэжлийн зөвлөлд шилжүүлэх шалгуулах шийдвэрийг гаргаж байсан байна.Улмаар дээрх прокуроруудад МЭРГЭЖЛИЙН АЛДАА ГАРГАСАН гэж үзээд сахилгын арга хэмжээ авсан гэдгийг Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ариунболд хэвлэлд мэдээллээ. Ингэснээр “ПРОКУРОРУУД БҮЛЭГЛЭН ХОНГИЛ ҮҮСГЭЖ, БУСДЫГ ХОХИРООСОН” болохыг эндээс дүгнэж болох юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.