Төв аймгийн АЛДАРТНУУД бүл нэмлээ
Г.Нэргүй
Үйл явдал
/
4 сарын өмнө

Монгол улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны түүхт 30 жилийн ой тохиож байгаа билээ. Түүхэн тэгш ойг тохиолдуулан Үндсэн хуулийг боловсруулах комисст ажиллаж ирсэн төр нийгмийн зүтгэлтнүүдийг алдаршуулжээ.

Тодруулбал  Үндсэн хуулийг батлалцаж, аймаг, орон нутаг болон парламент, Ерөнхийлөгчийн институтэд олон жил үр бүтээлтэй ажиллаж удирдан зохион байгуулж, Монгол Улсыг ардчилал, зах зээлийн харилцаанд шилжихэд бодит хувь нэмэр оруулсан, төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга асан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын анхны дарга, Төв аймгийн Засаг дарга асан Човдронгийн Дашдэмбэрэлд “Хөдөлмөрийн баатар” цолоор олгож, Хөдөлмөрийн баатрын “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор, Төв аймгийн Аргалант сумын харьяат Ардын Их Хурлын депутат асан, төрийн захиргааны ахмад ажилтан Дашдоржийн Баярааг Монгол улсын “Гавьяат малын эмч” цолоор, Төв аймгийн Жаргалант сумын харьяат Ардын Их Хурлын депутат асан, төрийн албаны ахмад ажилтан Найдангийн Дашзэвэгийг Монгол улсын “Гавьяат механикжуулагч” цолоор тус тус шагнажээ.
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.