БОАЖЯ: Шахмал түлшний стандартыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай
.
Үйл явдал
/
4 сарын өмнө
Сайжруулсан түлшний хэрэглээ, орц, технологи, үйлдвэрлэлийн процесст хяналт тавих, агаарын бохирдлын шалтгааныг тогтоох хүрээнд шахмал түлшний түүхий эд болох медлингийн найрлага, хадгалалт, тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцлээ.
 
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх медлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн болон хадгалалт, тээвэрлэлтийн явцыг танилцууллаа.
 
?Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт байхгүй. Зүүн бүсийн үйлдвэрээс хэрэглэгчид хүргэгдэж байгаа түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд, хэдэн туршилт хийж байгаа.
 
• Хатаалтын хугацааг 7 хоног сунгаж, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах.
• Эрдэмтдийн зөвлөл байгуулж, тэдний гаргаж буй шинэ саналд үндэслэн туршилтуудыг богино хугацаанд хийж турших.
 
?Цаашид түлш болон медлингийн стандарт, нормуудыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ стандартыг үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг мөн шинэчлэх ёстой гэдэгтэй санал нэгдэв.
 
?Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Эрчин хүчний сайд Н.Тавинбэх болон ОББҮХ, МХЕГ, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох бусад албаныхан, эрдэмтдийн төлөөлөл оролцлоо.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.