МУСТА Б.БАЯНДАЛАЙ: “БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ” уран бүтээлийн тоглолт амжилттай боллоо
.
Үйл явдал
/
4 сарын өмнө
ДУУЧИН МУСТА Б.БАЯНДАЛАЙ  “Би Өөрийнхөөрөө ” уран бүтээлийн тоглолт “UB Place”-ын Концертын их танхимд амжилттай тоглогдлоо.

Нийтийн дуучдын уран бүтээлийн тоглолтын 2022 оны салхийг хагалж дуучин МУСТА Б.БАЯНДАЛАЙ уран бүтээлийн анхны бие даасан “БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ” тоглолтоо сонсогч, шүтэн бишрэгчиддээ толилууллаа.Дуучин Б.Баяндалай нь Хөгжим Бүжгийн Их Сургуулийг Дуурийн дуулаач мэргэжлээр төгссөн МУ-ын Гавьяат Ц.Ерөө багшийн шавь юм.

Би өөрийнхөөрөө тоглолтын үеэр  хайрын дуунууд голчлон дуулагдаж, үзэгчид нэгэн үдшийг өөрийнхөөрөө, гэр бүл, дурлалт хосууд нэгэндээ гэнэтийн бэлэг барих боломж олгож халуун дотно уур амьсгал бүрдсэн онцлог тоглолт болж чадлаа. Тоглолт дууссаны дараа хүмүүс ихээр холбогдож, дахин тоглох санал ирсээр байгаа учир  үзэгчдийн хүсэлтээр дахин тоглохоор болжээ. Дахин тоглолтоо тун удахгүй зохион байгуулж "ЦОМГИЙН БАЯР"-аа хийж сонсогч фэннүүддээ бэлэг барих юм байна. 

Мөн тоглолтыг үзэж амжаагүй хүмүүст дуулгах таатай мэдээ Битүүний өдөр, Шинийн нэгний өдөр "DDSh tv", "Univsion"-ны видео сангаар "БИ ӨӨРИЙНХӨӨРӨӨ" тоглолтыг шууд дамжуулан хүргэнэ.

Нэг өдөр хоёр удаа тоглолт хийсэн уран бүтээлч ховор байдаг. Тоглолтын үеэр хүндтэй зочид төлөөлөгчид, уран бүтээлчид, ивээн тэтгэгч байгууллагын төлөөллүүд хүрэлцэн ирсэн төдийгүй үзэгчид "БИ ӨӨРИЙНХӨӨ" дууг хоёр удаа дахиулан дуулуулж байв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.