Гацсан ачаа барааг татаж дуустал С.АМАРСАЙХАН сайд ч АМАР ЗАЯА үзэхгүй нь бололтой!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
4 сарын өмнө

 Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас улстөрийн гараагаа гайгүй сайн эхлүүлсэн эрхэм бол одоогийн УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан. 60 тэрбумын хэрэгт нэр ороолцолдсон Ц.Сандуйгийн дараа НИТХ-ын дарга гэх албанд хэсэг суусан. Дараа нь  Су.Батболдын орыг залгах  дүрэмгүй зодоонд оролцож Самданнямын Мөнхчулуунтай ширүүхэн үзэж, шударга бусаар ялсан.  Хятад эцгийн үр хойч гэх зэргээр хэвлэлээр ч сайн “гөвүүлсэн”.

Хотын дарга байхдаа чумах л туул голын бургасыг хядчихсан мэтээр хэсэг бүлэг этгээдүүд дайрсан. Хөөрхий зайлуул уг нь Туул голын сав дагуу амралт, аялал зугаалын бүс бий болгох гэсэн санаа байсан юм билээ. Сүүлд харин нэг бүтэшгүй төлөвлөгөө хэрэгжүүлэх гэсэн нь одоо олны хэл ам дагуулаад буй өнөөх алдарт АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВЭР төсөл. Улаанбаатарын замын түгжрэлийг шийдэх гэж байгаа санаа нь тэр.

С.Амарсайханд 2020 оны УИХ-ын сонгуулиар аз таарч хотын даргаас шууд УИХ-ын гишүүн болчихсон. Гишүүн болоод арай гэж арга эвээ олох гэж байтал Шадар сайд гэх хүнд албан тушаал руу хөрвөчихөв. Одоо тэр Монголчуудыг аюулт Ковидын цар тахлаас хамгаалах Улсын Онцгой комисс гэх том бүтэцтэй, ажилтэй салбарыг толгойлж байхын зэрэгцээ Зам-Үүдийн ачаа барааны эргэлтийг нэмэдүүлэх чухал ажил анхаарч байгаа. Зарим иргэнд түүний үг үйлдэл бүхэн таалагддаггүй ч байж мэдэх юм. МОНГОЛЧУУД АЧАА БАРААГАА БҮРЭН ТАТАЖ дуусна тэр болтлоо тантай МУУДАЛЦАХ нь дээ Амарсайхан сайд аа!!

Учир нь АЧАА БАРАА тээвэрлэлтийн үнэ нэмэгдэж, бизнес эрхлэгчид БООЖ ҮХЭХЭД Ч бэлэн байна!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.