САЙН МЭДЭЭ: Оюултолгойн ГҮНИЙ УУРХАЙГ АШИГЛАЛТАД ОРУУЛНА
З.Батхуяг
Үйл явдал
/
4 сарын өмнө

Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагааг эхлүүлэх нээлт өнөөдөр болно. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон,  Оюутолгой  ТӨК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нарын бүрэлдэхүүнтэй албаныхан болон хөрөнгө оруулагч талыг төлөөлөн  "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, тус компанийн Зэсийн группийн захирал Б.Болд нар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж байна.  Нээлтийн ажиллагааны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон "Рио Тинто" компанийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар хамтарсан мэдэгдэл хийхээр товложээ.

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.