Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ НЭМЭХИЙГ Засгийн газарт чиглэл болголоо
З.Батхуяг
Үйл явдал
/
4 сарын өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй Засгийн газрын зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр цар тахлын өнөөгийн нөхцөл байдал, түүний улс орны нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг үр дагавар, ялангуяа инфляцаас үүдсэн үнийн өсөлттэй холбогдуулан яаралтай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцав. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх инфляцын түвшин нэмэгдэж, 2021 онд улсын хэмжээнд 13.4 хувьд хүрсэн нь бага, дунд орлоготой иргэдийн амьжиргааг хамгаалах шаардлагыг зүй ёсоор бий болгож байгааг онцоллоо.

Иймд нийгмийн зорилтот бүлгүүд, тухайлбал ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өрх толгойлсон эцэг, эхчүүд болон бусад халамж нэн шаардлагатай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн тодорхой шийдлийг яаралтай боловсруулж, хэрэгжүүлэн ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болголоо. Мөн инфляцын дарамтыг бууруулахын тулд хилийн нэвтрэн өнгөрүүлэх чадавхыг сайжруулах, импортын барааны үнийн өсөлтөөс сэргийлэх, шатахууны үнийг тогтворжуулах, үнийн зохиомол хөөрөгдөлд хяналт тавих зэрэгт онцгой анхаарал хандуулж ажиллахыг Ерөнхий сайдад зөвлөлөө.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хуулийн хүрээнд өгсөн дээрх чиглэлийг яаралтай судлан үзэж, шийдвэрлэнэ гэдгээ хэлэв. Мөн Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд эдийн засгийн эрчимтэй өсөлтийг дэмжихэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа гэлээ.  Оюу толгой төслийн гүний уурхайн үйлдвэрлэлийн бүтээн байгуулалт өчигдөр эхэлсэн талаар танилцуулж, төслийн хэлэлцээр цаашид байгаль орчны нөхөн сэргээлтийг сайжруулах, зэсийн үйлдвэр байгуулах, говийн бүсэд усны нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр үргэлжилнэ гэдгийг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Оюу толгой төслийн хэлэлцээрт гарсан үр дүн нь монгол хүн баялагтаа эзэн байх зорилтыг биелүүлэхэд чухал алхам болж буйг тэмдэглэж, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газар, хэлэлцээрт хүчин чармайлт гарган оролцсон талуудад баяр хүргэв. Цаашид Оюу толгой төслийн Монгол Улсад өгөх үр өгөөжийг нэмэгдүүлэх, улам боловсронгуй болгох чиглэлд санаачилгатай ажиллахыг хүслээ.

Мөн Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын чухал бүтээн байгуулалт болох Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан хийн хоолой барьж байгуулах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг баталсныг сайшаав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цар тахлаас үүдэн улс оронд үүссэн нөхцөл байдалд дүгнэлт хийж, бодлогын реформ хийх, ялангуяа, үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох хүнсний аюулгүй байдлыг дотоодоосоо найдвартай хангах, үйлдвэрлэгч орон болох зорилтуудыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах нь чухал болоод буйг тэмдэглэв.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар оролцлоо.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Т. Батаа
4 сарын өмнө
172.69.252.143
Баяр хүргэе ерөнхийлөгчдөө.. Одоо судлаад дуусдаггүй юм уу? Энэ хойш татсан алдарт үгнээсээ хэзээ татгалзах юм. Энэ үг чинь аливаа ажилд уяа чөдөр тушаа болж байна. Одоо төрийн тэргүүний үүргийг яаралтай биелүүлж ахмадуудаа баярлуул.

Сараа
4 сарын өмнө
172.69.252.143
Баярлалаа.мөн ч их хүлээсэн шүү олигтойхон нэмээд өгч үзээрэй дээ.Домнох хэрэггүй л болов уу ...
Насаа
4 сарын өмнө
172.69.45.139
Юмны үнэ бүгд нэмэгдсэн бгаа учраас тэтгэврийг нэмэх нэн шаардлагатай.
Чимгээ
4 сарын өмнө
172.69.252.143
Судласаар байгаад 2024 он гарах биш биз?
наранцогт
3 сарын өмнө
172.70.189.30
монгол хүмүүст ач тусаа өгвөл маш сайн урд уртын сайд дарга нар ард түмэндээ маш их хохиролтой гэрээ хийж өөрсөндөө мөнгө хөрөнгө шамдуулчихаад юу ч болоогүй юм шиг гадаад дотоодоос доог тохуу хийгээд явсаар итгэл алдарсан байна даа

Зочин
3 сарын өмнө
172.70.142.49
Тааран таар шууд гэж нэг сайхан үг бнааа
Зочин
3 сарын өмнө
172.70.142.49
Тааран таар шууд гэж нэг сайхан үг бнааа
Chuluundorj
3 сарын өмнө
172.69.252.139
Tetgewer tetgemj hallamiig 500k Bolgoj ogno uu
Зочин
3 сарын өмнө
172.69.252.139
Ерөнхийлөгч 2021 онд инфляци 13.4%д хүрсэн гэлээ. Энэ хувиар тэтгэвэр тэтгэмжийг нэмэх нь шударга зарчим
Уянгаа
3 сарын өмнө
172.69.252.137
Манай ерөнхийлөгч гоё шүү. Монгол эр хүний дүр төрөхийг илэрхийлсэн хүн дээ. Гадаадын томчуудтой уулзаж байхын хараад бахархдаг шүү. Гадаад хэлэмж гэж маш чухал зүйл байх юм даа.

172.70.147.129
Засаж хар дундаж амьдралтай тэтгэвэрийхэн бүр доод түвшинд очиж байна сайн бод хар үз