ХУЛГАЙГАА хаацайлсан увайгүй улстөрчийн ЗАНАЛХИЙЛЛИЙН ЭСРЭГ сэтгүүлчид НЭГДЛЭЭ!!!
З.Батхуяг
Нийтлэл
/
4 сарын өмнө

Монгол Улсын Хөгжлийн банкнаас эрх мэдэл, нэр хүндээ ашиглан өндөр үнийн дүнтэй зээл авчихаад зээлээ төлөлгүй улсыг хохиролд учруулж буй улстөрчдийн талаарх баримтыг дэлгэж мэдээлснийхээ төлөө заналхийлэлд өртөөд буй сэтгүүлчид нэгдэж мэдээлэл хийлээ. Сэтгүүлчид улстөрчдийн булхай, хуудуутай үйлдлийг баримтаар дэлгэснийхээ төлөө занал ил болон далд заналхийлэлд өртдөг нь ганц энэ удаагийнх биш гэдгийг тэд илэрхийлсэн юм. АНУ-д Элчин сайдаар ажиллаж байсан одоогийн МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр ажиллаж байгаа Ё.Отгонбаяр нь "Би хонзонгоо тайлна. Чамайг ална" гэж сэтгүүлчийг айлгаж, ёс зүйгүй үйлдэл гаргасан нь ХУЛГАЙГАА ЗӨВТГӨЖ, УЛСЫГ ХОХИРОЛД УЧРУУЛСАНЫ ИЛЭРЭЛ гэдгийг хэвлэлийн салбарынхан онцлов. Тэд Ё.Отгонбаярыг өрөө төлж барагдуулахыг шаардлаа. 

25-р суваг телевизийн сэтгүүлч Г.Мөнхтуул: Энэ хэрэг зөвхөн Ё.Отгонбаяр гэсэн хүнтэй холбоотой биш. Сэтгүүлчдийг заналхийлсэн тохиолдлууд бий. Бид заналхийлүүлээд зүгээр суугаад байхгүй. Одоо байгаа хэвлэлийн эрх чөлөөгөө хумимааргүй байна гэдгийг онцолсон бол ЗАНАЛХИЙЛЭЛД ӨРТСӨН сэтгүүлч, нийтлэлч У.Оргилмаа: Ё.Отгонбаяр над руу ална гэж бичсэн. Энгийн иргэн биш төрийн өндөр алба хашиж байсан хүн ийм үйлдэл гаргах нь ёс зүйгүй юм. Мөн энэ талаар эрүүгийн цагдаад хандсан. Өнөөдөр өглөө надаас уучлал гуйсан. Гэхдээ энэ асуудал бид хоёрын асуудлаас хальсан. Энэ заналхийлэл дээр бид дугарахгүй бол дараагийн сэтгүүлчдэд ямар дарамт ирэхийг мэдэхгүй байна" гэв.

Сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Сүүлийн үед хэн нэгнийг ил задгай заналхийлдэг болсон. Одоо төрийн сайд нь заналхийлж байгаа аймшигтай бөгөөд ичгэвтэр үйлдэл. Хөгжлийн банканд 1.3 их наяд төгрөгийн чанаргүй зээл бий. Одоо шүүхэд хандсан нь 800 тэрбум төгрөг. Дахиад 500 тэрбум төгрөг нь дэлгэгдэнэ.  Тэр бүрт сэтгүүлчдийнхээ амийг алдчихмааргүй байна. Одоо холбогдох хүмүүст нь хариуцлага тооцох хэрэгтэй Ерөнхий сайд аа гэсэн бол Сэтгүүлч Н.Өнөрцэцэг: Төрийн сайд асан Ё.Отгонбаяр Zarig.mn сайт болон сэтгүүлчдийг заналхийлсэн. Бид энэ хүний уурлахаараа ална шүү гэж хэлээд стрессээ тайлдаг зодуур биш. Ё.Отгонбаяр сайдаас өглөө уучлал гуйсан зурвас илгээсэн. Би уучлахгүй. Бид сайдын гэр бүл рүү дайраагүй. Гэр бүл нь энэ асуудалд өөрсдөө орсон. Авсан зээлээ төл" гэдгийг санууллаа. 

Увайгүй улстөрчдийн эсрэг ийнхүү хэвлэлийнхэн нэгдэж ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАМГААЛАХ, СЭТГҮҮЛЧИЙН АМЬ НАСЫГ АВРАХ, ЭЛДЭВ ЗАНАЛ ХИЙЛЭЛ, ДАРАМТЫН ЭСРЭГ нэгдэж буйгаа илтгэлээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.