Н.Учрал: Нэг ч хууль, нэг үсэг ч санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр бий болсон
.
Үйл явдал
/
3 сарын өмнө

УИХ-ын гишүүн Н.Учрал: Ерөнхийлөгч чиглэл өгч, Засгийн газар тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл оруулж ирсэнд баяртай байна. Өнөөдөр ахмадууд үнэхээр ядуу амьдарч байна. 80 хувь нь хөдөлмөрийн хөлснөөс доод орлоготой. Миний хувьд өнгөрсөн хугацаанд тэтгэврийн шинэчлэлийн талаар их ярьсан. Энэ дагуу УИХ-аас ажлын хэсэг байгуулж, Хувийн тэтгэврийн тухай хуулийг Засгийн газарт өргөн бариад багагүй хугацаа өнгөрч байна.Углуулгаар нь авч үзэхгүй бол косметик засвар цаашид амжилттай болохгүй. Хуримтлалын нэгдсэн сантай болгох, нийгмийн даатгалын шинэчлэлийг цаг алдахгүй хийх шаардлагатай байна.

Ээлжит бус хурлаар ч хэлэлцэж болно. Тэтгэврээр улстөрждөг болсон. Сүүлдээ нэг ч хууль, нэг үсэг ч санаачилж үзээгүй Т.Доржханд гэдэг поп нөхөр бий болсон. Энэ нөхөр С.Одонтуяа гишүүний тархийг угаагаад одоо сүүлдээ ул боов тараавал хуульчилна гэх шиг хийх ажилгүй нэг нөхөртэй боллоо. Хэдэн хүн жагсагч нарт мөнгө өгөөд наадамгүй бид болсон. Одоо бөх нь ч барилдаж чадахаа болсон. Сүүлдээ цагаан саргүй болох юм байна. Ахмадаа дээдэлж, хүндэлж чадахаа ч болих юм байна. Өнөөдөр АН-ын мөнхийн дарга С.Эрдэнэ гэж нөхрөөс Нийгмийн даатгалын сангаас мөнгөө нэхмээр байна. Хүү нь гудамжид жагсаал хийж байхын оронд аав дээрээ очиж жагсаал хий, аавынхаа гэрт очиж мөнгө олж ир. Хөгжлийн банкны асуудал одоо яригдаж байна. Дуртай болгон нь мөнгө авч жагсдаг боллоо" гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.