Байгаль хамгаалагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийхээр боллоо
.
Үйл явдал
/
3 сарын өмнө
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2022.01.28) Монголын байгаль хамгаалагчдын холбооны удирдлагын төлөөлөл, Био аюулгүй байдлын үндэсний хорооны гишүүдийг хүлээн авч уулзлаа.
✅Мөн уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга, Монголын байгаль хамгаалагчдын холбоог төлөөлж доктор С.Амгаланбаатар, Г.Эрдэнэцолмон, академич Ж.Оюунбилэг, доктор Г.Түвдэнбалжир нар оролцов.
✅Уулзалтын эхэнд Био аюулгүй байдлын үндэсний хорооны гишүүн С.Баярхүү Монгол Улсын хэмжээнд ажиллаж байгаа нийт 1060 байгаль хамгаалагчдыг төлөөлж ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийлгэх, хууль эрх зүйн орчинг сайжруулах, байгаль хамгаалагчдын эрүүл мэнд, нийгмийн байдлыг сайжруулах гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр асуудал хөндөж, салбар яам бодлогодоо тусган ажиллаж өгөхийг хүслээ.
✅Мөн уулзалтын үеэр Монголын байгаль хамгаалагчдын холбооны төлөөллүүд үүргээ биелүүлж яваад, амь нас, эрүүл мэндээрээ хохирсон байгаль хамгаалагчдын бодит түүх цөөнгүй бий гээд тэдний үйл хэрэг, баатарлаг гавьяа, ажил мэргэжлийг нийгэмд сурталчлахын чухлыг онцлов.
✅Түүнчлэн ажил үүргээ биелүүлж яваад, амь насаа алдсан байгаль хамгаалагчдын дэлхийн бүртгэл гэж байдаг аж. Тус бүртгэлд манай улсын албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан байгаль хамгаалагчдыг бүртгүүлэх шаардлагатай байгааг хэлсэн юм. Энэ бүртгэлд 2016 онд анх байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэл агсныг бүртгэсэн байдаг байна.
✅Үүнээс гадна Монголын байгаль хамгаалагчдын холбооны төлөөлөл “Улсын шилдэг байгаль хамгаалагч” шагнал, урамшууллыг бий болгож, тэдний үйл хэргийг алдаршуулах хүсэлтэй байгаа гэдгээ уулзалтын төгсгөлд онцоллоо.
✅БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ уулзалтын төгсөлд байгаль хамгаалагчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг дахин хийх үүрэг чиглэлийг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад үүрэг болголоо.
Мөн “БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫНХАА ЭРХ АШГИЙГ ТАЛ БҮРЭЭР ХАМГААЛЖ АЖИЛЛАНА” гэдгээ тодотгосон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.