Сонгинохайрхан дүүргийн иргэд УТАА ТОРТОГ, урсаж хөлдсөн МӨСӨН дунд амьдарч байна!!!
Г.Нэргүй
Тойрогт нь
/
5 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн иргэд УТАА ТОРТОГ, урсаж хөлдсөн МӨСӨН дунд амьдарч байна.

Тэгвэл тус дүүргээс сонгогдсон төрийн түшээд юу хийж хэрэгжүүлэв
УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ
УИХ-ын гишүүн Н.Учралын хувьд Сонгино-хайрхан дүүрэгт олон ажлыг санаачилж ил тод нээлттэй хийж хэрэгжүүлсээр ирсэн. Түүний хувьд    СХД-ийн иргэдийн итгэлийг авч УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш жил бүр Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ эмзэг бүлгийн иргэдэд гэр бэлэглэдэг уламжлал бий болгож  энэ жил 5 дахь удаагаа энэхүү арга хэмжээг зохион байгуулсан. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд тэрбээр нийт 84 өрхөд гэр бэлэглэсэн байна
Мөн УИХ-ын гишүүн Н.Учрал болон түүний гэр бүл санаачлан “Сайн Учрал” санг байгуулсан бол  энэ  сангаар дамжуулан тойргийнхоо зорилтот бүлгийн иргэдэд багагүй анхаарал хандуулж ирсэн. Түүнчлэн Н.Учрал гишүүний ажлын албанаас байгалийн гамшигт өртсөн Сонгинохайрхан дүүргийн айл өрхүүдэд мөн гэр бэлэглэж цар тахлын хүнд үед тусламж хэрэгтэй айл өрхүүдэд хүнсний багц, халдвараас хамгаалах хэрэгслийг хүргэж ажилласаар ирсэн
Түүнчлэн  сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт 30 ширхэг иж бүрэн компьютер гардуулж цар тахлын үед эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй эмч, сувилагч, ажилтан албан хаагчдийн ажлыг ч мөн дэмжсээр ирсэн. Үүнийг  Улсын төсөвт суугдсан ажил гэдгийг гишүүн онцолж байсан. Мөн Н.Учрал гишүүний санаачилгаар Сонгинохайрхан дүүрэгт “Дижитал Сонгинохайрхан” төсөл хэрэгжих болсон. Тусгай хэрэгцээт цэцэрлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлаж байсан гээд олон ажлыг санаачлан хийж ирсэн
УИХ-ын гишүүн П.Анужин
П.Анужин гишүүний хувьд тойргийн иргэдтэйгээ 2020 онд л уулзалт хийхдээ Сонгинохайрхан дүүргийн 12, 13, 31, 14, 15, 43, 17, 16, 30, 29, 18, 38, 19, 23, 27, 39, 7, 40, 42, 9, 25, 8, 28, 10, 11, 21 дүгээр хорооны иргэдэд гэр хорооллын дахин төлөвлөлт, ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төслийн талаар мэдээлэл, тайлбар өгч байсан ч өнөөдөр ГАРТ БАРИГДАЖ НҮДЭНД ҮЗЭГДэх ажил гэж хийсэнгүй
Гэтэл Жаргалмаа болон  Батшугар гишүүний хувьд ярихаас цаашгүй нөхдүүд  сууж байх юм
Тэдний сонгогдсон дүүрэгт ямар асуудал байна вэ?
Тойрогт нь нэвтрүүлгээс бүрэн эхээр үзнэ үү!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.