Хааны алба халаатай гэдгийг САНАЖ ЯВБАЛ ЗҮГЭЭРСЭН ДЭЭ, С.Батжаргал дарга аа!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
5 сарын өмнө

Эрдэнэтийн уурхайг түшиглэн байгуулагдсан жижигхэн суурин өнөөдөр Монгол Улсын хамгийн өндөр хөгжилтэй хот болтлоо хөгжчихсөн. Орхон  аймгийн үе үеийн дарга нар их хэмжээний мөнгөн дээр суудаг. Аймаг нь хөгжихөөсөө илүүтэй дарга нарынх нь халаас түнтийгээд л дуусдаг гашуун түүхтэй. Энэ гашуун түүхийг одоогийн Засаг ноён С.Батжаргал ч өөрийн биеэрээ туулж яваа.

Аймагтаа хаан гэгдэж байсан Д.Батлутын баруун гар болсон тэрбээр гишүүн юу гэнэ түүний үгээр л хөдөлнө. Аймагт болж байгаа бүхий л томилгоо, халаа сэлгээ, ТӨСӨВ САНХҮҮГ шийдэн ёстой бужигнуулж байна. Юм үзээгүй хүн шиг хамаг бүгдийг хамж шимж дуусгасан тэрбээр нэгэнтээ “Одоо яана! Аймгийн онцгой комисст мөнгө байдаггүй. Та бүхнээсээ тусламж дэмжлэг гуйж байна” хэмээн жиргэж байсан.  Мань эр бас ч тийм “хоосон” хүн биш ажээ. Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн хөрөнгөө нуун дарагдуулсан. Орхон аймаг дахь өөрийн хөрөнгөө чимээгүйхэн өсгөж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж, машиндаа бензин шахуулж, ходоодоо хоолоор дүүргэж яваа шинэ цагийн төрөөс төрсөн баян дарга нарын нэг юм.

Чоно борооноор гэж ардын үг бий. Ковидын хууль, Засгийн газрын хэмнэлтийн 43-р тогтоол зэрэг хэрэгжиж байсан үед ноён Батжаргал дураараа дургиж, төсвийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан. Ковидын үед ямар нэг шагнал, арга хэмжээ зохион байгуулах нь хуулиар хориотой байсан. Төсвийн мөнгөөр спортын хэрэгсэл худалдан авсан, хутагт ламд хүндэтгэл үзүүлэх, батламж, энгэрийн тэмдэгтийн хавтас хэвлүүлэх, 30 сая төгрөгөөр суудлын автомашин худалдан авсан, аймгийн 45 жилийн ойг тэмдэг хийлгэх гэх мэт төсвийн мөнгийг бага багаар үрсэн байна.

Хуурсаар хуурсаар худалч, хумсалсаар хумсалсаар хулгайч болдог гэдгийг үлгэр бий. Хууль хүн бүрт ижил тэгш үйлчлэх ёстой. Засгийн газрынхаа тогтоолыг зөрчсөн С.Батжаргал даргад хууль үйлчлэхгүй байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2021 оны 11 сард аймгийн дарга нартай уулзах үеэрээ “Аймгийн Засаг дарга нар алдаа гаргавал шууд хариуцлага тооцно шүү” гэдгийг онцгой анхааруулсан. Орхон аймгийн Засаг ноён харин намын дарга, улсын Ерөнхий сайдынхаа энэ үгийг ЧИХНИЙХЭЭ ХАЖУУГААР ӨНГӨРӨӨСӨН бололтой!!!

Батжаргал дарга аа!!! Өндрөөс унахад их өвддөг юм шүү!!! Жаахан цадигтай байвал яасан юм бэ!!!


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.