ХУЛГАЙ ХАР МӨРТЭЙ шүү Г.АМАРВТҮВШИН гишүүн ээ!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
11 сарын өмнө
Францын нэрт зохиолч Алэксандр Дюмагийн “шадар гурван цэрэг” гэх алдарт зохиол бий. Уг зохиолын гол утга санааг эрс өөрчилсөн нэгэн үзэгдэл Монголын улс төрд үүсчихсэн. Тэр бол МАНай улсын парламентад суугаа “ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХУЛГАЙЧ ШАДАР ГУРВАН ЦЭРЭГ” юм. Тодруулбал ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨНӨӨС танил тал, найз нөхдийн сүлжээгээрээ дамжуулан 33 тэрбум төгрөгийн өндөр дүнтэй зээл авсан Хассуурийн Ганхуяг, Гонгорын Дамдинням, Ганибалын Амартүвшин нар юм. Билгүүн номч Б.Ринчен гуайн хамаатан, дотоодын бизнес эрхлэгч нарт хөрөнгө оруулагчийн дүрээр тодорсон түүнийг НЕДАРЛАНД УЛСЫН ИРГЭНШИЛТЭЙ гэдгийг “АРДЫН” хэмээх Ч.Ганхуяг 2020 оны сонгуулийн үеэр олон нийтэд илчилсэн. Харин мань эр гүрийсээр байгаад УИХ-ын гишүүн болчихсон. Улс, төр засаг, ард түмэн хэрэгтэй урт хугацааны мега төслүүдэд санхүүгийн дэмжлэг олгох зорилготой ХӨГЖЛИЙН БАНКНААС зориулалтын бусаар их хэмжээний зээл авч, бусдын боломжийг хулгайлсан нөхдүүдээс ӨРИЙГ НЬ ӨӨРСДӨӨР НЬ ТӨЛҮҮЛЭХ уриалга гарган хэвлэлүүд бүгд бичиж байна. Анх ХАС БАНКНЫ гэдгээрээ олонд танигдсан Г.Амартүвшинг 2019 оны тавдугаар сард Засгийн газраас ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЗАХИРЛААР ТОМИЛСОН. Гэвч энэ эрхэм дорвитой, онц гойд ажил хийгээгүй. Харин одоо парламентад тохой залган суугаа хоёр найздаа 33 тэрбумын зээл олгосон нь олон нийтийн анхааралд өртөөд буй. Монгол Улсын Засгийн газраас 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар тогтоолоор Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр Ганибалын Амартүвшинг томилсон. Энэ үеэс л жинхэнэ ХУЛГАЙ явагдсан аж.
 
 
Тэрбээр гишүүн болсноосоо хойш БАНКНЫ ТУХАЙ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлд онцгой анхаарсан нь өөрийн хийсэн ХУЛГАЙГАА НУУН дарагдуулах ХАЛХАВЧ болсон. Хулгайчид зээлээ төлөөд эхэлчихлээ. Г.АМАРТҮВШИН гишүүн та ХУУЛЬ БУСААР 33 тэрбумын зээл олгосон үйлдэлдээ ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ вэ..

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ө
10 сарын өмнө
141.101.105.157
ө
Ddavaa
9 сарын өмнө
172.69.45.139
Zeeliin huugiin deed hyazgaarlah togtoosond talarhuushtai bus uu?
Ddavaa
9 сарын өмнө
172.69.45.139
Zeeliin huugiin deed hyazgaarlah togtoosond talarhuushtai bus uu?
Ddavaa
9 сарын өмнө
172.69.45.139
Zeeliin huugiin deed hyazgaarlah togtoosond talarhuushtai bus uu?
Ddavaa
9 сарын өмнө
172.69.45.139
Zeeliin huugiin deed hyazgaarlah togtoosond talarhuushtai bus uu?
Зочин
9 сарын өмнө
172.69.252.137
Эхнэр нь Голланд улсын иргэншилтэй, АНУ д амьдарч байхдаа дэлгүүрээс хулгай хийгээд баригдаж байсан, хулгай хар мөртэй шүү хулгайч Амартүвшин луйварчаан