О.Баасанхүү: С.Эрдэнэ бол АРДЧИЛСАН НАМЫН зүй ёсны дарга мөн
З.Батхуяг
Үйл явдал
/
1 жилийн өмнө

Ардчилсан намын хууль зүйн асуудалтай холбоотойгоор О.Баасанхүү мэдээлэл өглөө6 Тэрбээр "2017 онд С.Эрдэнэ гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэсэн Улсын Дээд шүүхийн 01 тоот тогтоол байдаг. Өнөөдөр хүртэл энэ тогтоолыг өөрчлөх, шинээр намын даргыг томилох асуудлыг удаа дараа Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн боловч шийдэгдээгүй.

Тэгэхээр нэгэнт энэ тогтоолд өөрчлөлт ороогүй учраас хуучин байсан мэдээллийг цахим мэдээллийн санд байршуулах асуудлыг тавьсан.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Эрдэнийг намын даргад бүртгүүлэх гээд чадахгүй байна гэх мэт ташаа мэдээллийг түгээж байна. Бид хуучин мэдээллийг л цахим мэдээллийн санд байршуул гэдэг хүсэлт тавьсан.

Энэ асуудалтай холбоотойгоор бид Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригийг Сахилгын хороонд мэдүүлсэн. Улсын Дээд шүүхийн Сахилгын хороо саяхан хуралдахад нэгэн төвөгтэй асуудал үүссэн. Сахилгын хорооны шийдвэр ямар ч гарч болно. Энэ нь хараат бус байх ёстой. Шийдвэр нь бидний хүссэн хэмжээнд гараагүй бол бид шийдвэрийг хүчингүй болгохоор Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах бүрэн нээлттэй юм. Энэ үүднээс бид Сахилгын хороонд ортол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг өөрийнхөө итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Захиргааны хэргийн тэргүүн шүүгчийг томилсон байдаг. Шүүх хараат бус байна гэдэг зарчим алдагдаж байна.

Бид энэ асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандана. Иргэн хүний шударга шүүхээр шүүлгэх эрхэд халдсан, хараат бус шүүх засаглалд халдсан, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш байна гэдэг зарчмыг алдагдуулан албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл гэж ойлгож байна. Тиймээс бид Үндсэн хуулийн цэцэд Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Ганзоригтой холбоотой асуудлыг өгнө" гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.