“Эрдэнэт”-ийн баялаг бүтээгчид түүхэн дээд амжилт тогтоолоо
.
Үйл явдал
/
4 сарын өмнө

Эрдэнэт үйлдвэрийн бүтээлч   хамт олон  2021 онд  уулын цул олборлолт, хөрс хуулалт, хүдэр боловсруулалт болон молибдены баяжмал үйлдвэрлэлээр түүхэн дээд амжилт тогтоолоо. Тайлант хугацаанд манай  уурхайчид 27.27 сая шоо метр уулын цул олборлож, 13.15 сая шоо метр хөрс хуулж, 36.0 сая тн хүдэр олборлосон юм. Түүнчлэн баяжуулагчид маань 32.65 сая тонн хүдэр боловсруулж,  576.6 мянган тонн зэсийн баяжмал, 6326 тн молибдены баяжмал үйлдвэрлэлээ. Эдгээр амжилт бол Эрдэнэт үйлдвэрийн  баялаг бүтээгчдийн  нөр их  хөдөлмөрийн үр шим юм.

Я.ЭНХТУЯА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.