Соёлын сайд Ч.Номин, С.Оюунбилэг нар сарын дотор 760 сая төгрөгөөр "ГАРАА УГААСАН" БАРИМТ!!!
З.Батхуяг
Сэдэв, асуудал
/
6 сарын өмнө

Нэг хэсэг төрийн бодлогоос орхигдоод байсан СОЁЛЫН салбар У.Хүрэлсүхийнг Ерөнхий сайд байхад шинээр байгуулагдсан. Соёл урлагийн салбарынхан шинэ яамтай болсондоо ихэд баярлан догдолж байсан ч “САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОВ” гэгч боллоо. Учир нь соёлын талаар ямар ч мэдлэггүй нөхдүүд БОДЛОГЫН яамыг “мөнгөний гахай” гэж бодсон шиг байна. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө “хумсалсан” тэргүүн баяны эрх охин Ч.Номин гэнэт гарч ирээд дөнгөж хөл дээрээ тогтох гэж буй яамыг хууль бусаар томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэгтэйгээ нийлээд ёстой бужигнуулж байгаа бололтой.

Хүмүүсээ хольж сольно, хууль бус томилгоог цэцэглүүлнэ, Ардын хувьсгалын 100 жилийн төсвөөс өөрийн телевиздээ “хишиг хүртээнэ” гэх мэт олон алдаа дутагдал гаргасан. Засгийн газрын ямар ч тогтоол, шийдвэр, тэмдэглэлгүйгээр ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ЦАЦЖЭЭ!!! “Соёлын бүтээлч сар” гэдэгт уг нь Засгийн газар онцгой анхаарах ёстой. Өөрийн орны бахархалт түүх, соёлоо эдийн засгийн эргэлтэд оруулах нь зөв. Гэхдээ КОВИДЫН НӨХЦӨЛ, бүх зүйл хаалттай үед хийсэн нь буруу юм. Чоно борооноор гэгчээр энэ чухал бодлогыг Соёлын яамны удирдлагууд ЧУХАМ СОРГОГ МЭДЭРЧ төсвийн мөнгийг ёстой дураараа үрж, гамгүй зарцуулжээ.

Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд 2021 оны хоёрдугаар сарын 17-нд  Төсвийн тухай хуулийн 10.1.7, 10.1.11-д заасныг тус тус үндэслэн төсөвт зардлыг хэмнэх, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах шаардлагыг харгалзан Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Монгол Улсын 2021 оны төсвийн жилд төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулж, төсөвт зардлыг хэмнэхэд чиглэсэн дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, гааль болон төрийн тусгай чиг үүргийн байгууллагаас бусад улс, орон нутгийн төсвийн бүх шатны байгууллагын төсөв захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал, эрхлэгч нарт тус тус даалгасугай:

“1.7. хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ, мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино зэргийг санхүүжүүлэхгүй байхыг тус тус даалгасан.

Гэвч Соёлын яамны удирдлагууд ЭНЭ ТОГТООЛЫГ ОГТ ХАЙХРАЛГҮЙ татвар төлөгчдийн мөнгийг ямар ч үр ашиггүй, хэрэггүй зүйлд зарцуулжээ. Хурал цуглаан, үзвэр үйлчилгээ зэрэгт НЭГ САРЫН ДОТОР 760 гаруй сая төгрөгийг ЗАРЦУУЛЖЭЭ!!

Дээрх баримтаас үзэхэд Монголчуудад болон соёлын салбарт ямар ч үр ашиггүй зүйлийг ажил хийсэн болгож харагдуулахын тулд хийсэн болж байна. Мөнгөн гүйлгээний ихэнх нь таван саяас 19 сая 900 мянган төгрөгийн хооронд байна. Энэ нь хорин сая доторх гүйлгээг ямар ч шалгуургүй шууд шилжүүлж болох хуулийг гаргамгай ашиглаж, олон байгууллагад ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ цацсан нь илт харагдаж байна.

Засгийн газраас Соёлын яамыг мөнгө зарцуулсан арга хэмжээг зохион байгуул гэсэн ямар нэг тогтоол шийдвэр лав гаргаагүй бөгөөд хэвлэл мэдээллээр нийтэд сонордуулаагүй. Ингэж хуульгйү мэт авирласан байгуулага өөрийн хийсэн алдаагаа сүүлд нь засаж залруулахын тулд 2022 оны 02 дугаар сарын 18-нд “СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОДЛОГО БОЛОВСРУУЛАХ” зөвлөх үйлчилгээний тендерийг 70 сая төгрөгөөр зарлажээ!!!

Зүй нь бол татвар төлөгчдийн хөлс хүчээ дуслуулан байж олсон мөнгийг үрэхдээ хүртэл төр нь НЭГДСЭН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ дагуу зарцуулах ёстой. Гэтэл Соёлын яам МӨНГӨӨ ҮРЧИХЭЭД дараа нь бодлогоо боловсруулах гэж байгаа нь “НИРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАВ” гэгчийн үлгэр болж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Samarch duusaj bga yum bndoo arai dendvv ymaa ymar xereggvi xyral tsyglaan xend xeregtein ajil yavj bga yum yu ch bhgv
Зочин
6 сарын өмнө
172.69.252.143
Дандаа найз нөхөд танил тал ах дүүсдээ 19, 18 саяар заруулаад дуусгасан гэсэн Яамныхан нь халаглаад хайран мөнгө ядаж ганц театр номын барьсан бол гэж халаглаад бсан Хууль бус төрийн нарийн хийдэг Сайд нь мэддэг ч үгүй юм биш үү Төрийн албаны зөвлөл ажлаа хийгээчээ
Зочин
6 сарын өмнө
172.69.252.141
100 100 саяыг 20-д багтаагаад хэд хэд хуваагаад гэрээ байгуулчихаж Энэ чинь хуулийн ноцтой зөрчил шүү дээ