Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа найман байгууллага бий. Тэдний нэг нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн юм. Иргэдийн гомдлыг бүрэн тайлж чадахгүй, тэрчлэн удаа дараа буруу зөрүү дүгнэлт бичдэг, хуурамч дүгнэлт, худлаа заалтаар ам хаадаг гээд асуудал ихтэй байгууллага. Энэ газрыг тэтгэвэртээ суух дөхсөн хөгшин хурандаа нар шагналын алба гэж тодотгох нь ч бий.
Хий дэмий зардал их гаргаж, төсвийн мөнгийг үрэн таран хийдэг байгууллагуудын нэг юм. Энэ удаад дээрх байгууллага татвар төлөгчдийн 543 сая төгрөгөөр ЦОГЦОС ТЭЭВЭРЛЭХ автомашин авахаар тендер зарлажээ!!