"Эрдэнэт" ТӨҮГ: Багаар ажиллах чадварт суралцлаа
.
Үйл явдал
/
4 сарын өмнө

Засвар угсралтын цех энэ  онд  залуу ажилтнуудыг дэмжих, сурган хөгжүүлэх, чадавхжуулахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөсөн.  Энэ ажлын эхлэл болгож Эмнэлэг сувиллын цогцолборын их эмч С.Батааг урьж, таван  өдрийн  турш Хүний хөгжлийн сургалтыг цогц хөтөлбөрөөр явууллаа.

Энэ үеэр  25 ажилтан оролцуулан багаар ажиллах зарчимд  үндэслэн “Дасан зохицох урлаг”, ”Харилцаа”, “Үнэт зүйл”, “Өөрийгөө ойлгох”, “Мэдрэмж” сэдвийн хүрээнд хичээл заав.  Ажилтнууд, “Багаар ажиллах чадвар, өөртөө болон бусдад анализ дүгнэлт хийх, нөхцөл байдлыг оношлох, тодорхойлох арга аргачлалд  суралцлаа” гээд  сургалтын үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн.

Энэхүү лекц-сургалтыг зохион байгуулахад цех хариуцсан эмч Ч.Баярмаа, бага эмч Б.Чанцалдулам нар  идэвх санаачилгатай  оролцлоо гэж Засвар угсралтын цехийн Хүний нөөцийн мэргэжилтэн Ц.Цолмон мэдээллээ. Тус цехийн  нийт ажилтны 75 хувийг  40 хүртэлх насны залуучууд эзэлдэг юм.

Я.ЭНХТУЯА


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.