Хотоос илүү хөгжилтэй, УЛСААСАА баян аймаг: Өмнөговь аймгийн онцлох бүтээн байгуулалтууд
З.Батхуяг
Тойрогт нь
/
3 сарын өмнө

Монгол улсын хамгийн том газар нутагтай, уул уурхайн бүс нутаг бол Өмнөговь аймаг. Тус аймаг сүүлийн жилүүдэд нийгэм эдийн засгийн үзүүлэлтээрээ улсдаа тэргүүлж байгаа. 2020-2024 оны удирдлагын баг “Нутгийн хишиг -2024” үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус аймаг өнгөрсөн 2021 онд 101.6 тэрбум төгрөгийн төсвийг захиран зарцуулсаны 9,3 тэрбум нь Улсын төсвөөр, 77,7 тэрбум нь ОРОН НУТГИЙН ТӨСВӨӨР, 14 тэрбум нь хамтын ажиллагаа, төсөл хөтөлбөрийнх аж.

Өмнөговь аймгийн 72 мянган иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын төлөө “Нутгийн хишиг-2024” мөрийн хөтөлбөрт тусгагдсан

“ЭРҮҮЛ ӨМНӨГОВЬ” дэд хөтөлбөрийн хүрээнд Нэг өрх нэг шинжилгээг аймгийн төвийн бүх өрхийн дунд явуулж, БОЭТ-д Коронавируст халдвар илрүүлэх ПСР лабораторийн тоног төхөөрөмжөөр хангах, байрны тохижуулж засварлах ажилд 882 сая төгрөг, Ханбогд сумын Гашуун сухайт боомт Хайрхан багт ПГУ/PCR/ лаборатори -1,2 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна. Мөн нярай хүүхдийн сурфактант 37,5 сая төгрөгний 35 шаардлагатай тариаг нийлүүлсэн нь эхийн эндэгдэлгүй, нярайн эндэгдэл 1,7 хувиар буурсан үзүүлэлтийг гаргажээ. Аймгийн хэмжээнд 15-с дээш насны 17000 гаруй иргэдийн судалгааг гарган эрт илрүүлэлтэд 1653 хүн шинээр хамрагдснаар С вирустэй 82, В вирустэй 13 тохиолдлыг шинээр илрүүлж эмчилсэн бол   Эрүүл мэндийн ажилчдын элэгний В, С, Д вирусийн халдварын өртөлтийн судалгаанд нийт 872 хүн буюу 78 хувь нь хамрагдсан бөгөөд үүнээс В, С, Д вирусийн халдвартай 93 байснаас ачаалал тоолох шинжилгээнд бүрэн хамрагдан, эмчилгээ хийлгэх шаардлагатай эрүүл мэндийн 50 ажилтнаас 80 хувь нь эмчилгээгээ бүрэн хийлгэж, вирусийн идэвхжилгүй болсон байна. Орон нутгийн төсвөөр Гурвантэс суманд 73,0 сая, Манлай, Номгон 100,0 БОЭТ болон ЭМГ-т 174,0сая, бусад сумдад 240,0 сая төгрөгийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр хангаж, орон нутгийн хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл мэндэд чиглэсэн “ЭРҮҮЛ ШҮД” аяныг өрнүүлэн гурван эмчийг цалинжуулан ажиллуулж байгаа бол түргэн тусламжийн үйлчилгээг сайжруулах чиглэлд “НИСДЭГ БАГ”-ийг гаргаж, ХАВДРЫН ЭСРЭГ аяныг амжилттай өрнүүлжээ.

“ЦАХИМ ӨМНӨГОВЬ” дэд хөтөлбөрийн хүрээнд "Inspire 2021-Өмнөговь" арга хэмжээг нийт 635 хүнийг хамруулан зохион байгуулав."Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах" арга зүй, www.medle.mn сайтад  хичээл бэлтгэн үр дүнтэй оролцох нь сургалтад 100 багшийг хамруулсан. Түүнчлэн Мандал-Овоо, Сэврэй, Манлай, Баян-Овоо, Номгон, Баяндалай, Гурвантэс, Ханхонгор сумдын багуудад үүрэн холбооны 2G болон 4G сүлжээний станц суурилуулж, дэд бүтцийг байгуулжээ. Үүрэн холбооны сүлжээг нэмэгдүүлснээр 9 сумын алслагдсан багийн малчин өрхүүд сүлжээтэй болж байна.

 

“ГОВЬ+УС” хөтөлбөрийг аймгийн ИТХТ-ийн 2021 оны 33 дугаар тогтоолоор батлуулсан. Тус хөтөлбөрийн хүрээнд саарал ус ашиглалтын өнөөгийн байдлын судалгааг аймгийн хэмжээнд хийж, цаашид хэрэгжүүлэх бодлого арга хэмжээг тодорхойлох, аймгийн төв болон сум суурин газрын ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонсох төслийн ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн  Даланзадгад сумын Гурвансайхан хорооллын 50 гаруй айл өрхөд ундны усны стандарт шаардлага хангасан 20 литр багтаамжтай 50 ширхэг савыг тарааж, хүн амын ундны усны худгийг шинээр гаргаж, ус түгээх байруудад цэнгэгжүүлэх, халдваргүйжүүлэх, 24 цагаар тасралтгүй ажиллах ухаалаг төхөөрөмжүүдийг суурилуулав.    Шинэ инженерийн хийцтэй 79 худаг гаргасан бол 30 худгийг засварлажээ. 91,5 мян.га бэлчээрийг шинээр усжуулж, 45 мян.га бэлчээрийг сэргээн усжуулсан байна. Дээрх усжуулсан талбайд  500 гаруй өрхийн 390.0 мян мал хамрагдах юм ба

“Бүтээн байгуулалт”-ын аяны хүрээнд Баяндалай-Гурвантэс чиглэлийн хатуу хучилттай авто замыг  үргэлжлүүлэн Нийт 20 км автозамыг ашиглалтад оруулснаар нийт 302.6 км автозам баригдахаас 114 км хатуу хучилттай автозамыг ашиглалтад орууллаа. Ноён сумын төвд 1.3 км хатуу хучилттай авто замыг ашиглалтад орууллаа.

Сумын иргэд сумандаа аятай тухтай сайхан амьдрах боломжийг буүрдүүлэх, зорилгоор “Шинэ мянган айл" орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Номгон, Баяндалай, Булган, Цогтцэций, Ханхонгор, Сэврэй сумдад баригдсан 10 айлын орон сууц, Даланзадгад суманд баригдаж буй 140 айлын орон сууц зэргийг барьж байгуулжээ. Түүнчлэн орон сууцны нөхцөлөө сайжруулахад 131 төрийн албан хаагчид 628,8 сая төгрөг, сургалтын төлбөрийн дэмжлэгт 18 төрийн албан хаагчид 98,4 сая төгрөг,  эмчилгээний зардлын дэмжлэгт 5 төрийн албан хаагчид 69 сая төгрөг дэмжлэгийг үзүүлсэн.  Албан тушаалын ангиллаар авч үзвэл төрийн захиргааны 45, төрийн үйлчилгээний 96, төрийн тусгай 13, цагдаагийн байгууллагын 27, нийт 181 албан хаагчийг хамруулсан байна.

“ХАШААНДАА САЙХАН АМЬДАРЪЯ” хөтөлбөрийн хүрээнд Даланзадгад сумын гэр хорооллын 100 өрхөд ангилан ялгах зориулалт бүхий 300 сав, нийтийн эзэмшлийн зам талбайд 30 ширхэг сав, ангилан ялгасан хог тээвэрлэх 1 автомашин, сургалт сурталчилгаа нөлөөллийн ажлыг тус тус 2020 оны 06-р сараас 2021 оны 06 сар хүртэлх хугацаанд хэрэгжүүлэв. Даланзадгад сумын гэр хорооллын 250 орчим өрх, зарим сумдын ЕБС-ийн дотуур байр болон аялал жуулчлалын түр буудаллах цэгүүдийг эко соруулдаг болон хуурай технологийн ариун цэврийн байгууламж болгон өөрчилж хөрсний бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа аж.

Дээрх хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлсэнээрээ Өмнөговь аймаг 21 аймгийн нийгэм эдийн засгийн үзүүлэлт, өрсөлдөх чадварын судалгаагаараа эхний гуравтд орж, тэрчлэн Ковидын нөхцөл байдлын үед 910 хүнийг ажлын байранд зуучилж, 127 иргэнийг түр ажлын байраар хангаж 1103 иргэнийг шинэ ажлын байртай болгосон нь хамгийн чухал үзүүлэлт байлаа.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.