Б.Жавхлан: "Ланд-300" авахад 500 сая $ зарцуулсан. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед бид эх оронч бай!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
6 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийлээ. Тэрбээр Орос Украины мөргөлдөөний талаар Засгийн газрын хуралдаанаар байнга хэлэлцэж байна. Эдийн засгийн хувьд тодорхой хэмжээний нөлөөлөл үзүүлэх эрсдэлтэй. ОХУ руу дан импорт хийдэг, манай экспорт маш бага. Гэвч ОХУ-аас шатахууны хэрэглээний 75 хувийг авдаг. Өнөөдрийг хүртэл манай улсад хийж буй шатахууны нийлүүлэлттэй холбоотой ямар нэг саатал гараагүй. 

Ойрын хугацаанд валютын нөөцөө хамгаалах, экспортын бүтээгдэхүүн, орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголбанктай хамтарч ажиллана. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар 4-р сарын 1-нээс Эрдэнэс Тавантолгой компанийн олборлолтыг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа.  Инфляцийг Төвбанк зарладаг. Засгийн газар энэ талаар Төвбанктай хамтарч ажиллана. Гадаад валютын нөөцийг хамгаалах, экспортыг дэмжих чиглэлээр хамтарч ажиллана. Стратегийн нэн шаардлагатай импортын бүтээгдэхүүний авах долларын төлөлтийг саадгүй хийж байгаа..  Тэвчиж болох тансаг хэрэглээний бүтээгдэхүүний зардлыг танаж болох талаар Монголбанкнаас мэдэгдсэн. Үүнийг би зөв гэж үзэж байна. "Ланд круизер-300" машин гарснаас хойш зөвхөн энэ машиныг худалдаж авахад зориулж 500 гаруй сая доллар төлсөн байна. Валютын нөөц хангалтгүй байгаа энэ үед бид эх оронч байх хэрэгтэй гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Тансаг машин захиалаад байгааг шалгахад ихэнхи нь улсын үйлдвэрийн газрын дарга нар , яамдууд байж мөгадгүй гэнэ сайн шалгаарай
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Тансаг машин захиалаад байгааг шалгахад ихэнхи нь улсын үйлдвэрийн газрын дарга нар , яамдууд байж мөгадгүй гэнэ сайн шалгаарай
Зочин
6 сарын өмнө
172.69.252.137
Тансаг машин захиалаад байгааг шалгахад ихэнхи нь улсын үйлдвэрийн газрын дарга нар , яамдууд байж мөгадгүй гэнэ сайн шалгаарай
Зочин
6 сарын өмнө
172.69.252.141
Төрийн байгууллагууд машин авахаа боль. Хувь хүн юугаа авч унахыг та нар мэддэг юм биш. Та нар приус унаач. Мөнгө хийдэггүй байж өр тавьж тансаглахаа больчих.