ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГТ нэр холбогдсон МАН-ын 9 гишүүнийг хуулийн байгууллагаар шалгуулахыг үүрэг болголоо!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
10 сарын өмнө
Монгол Улсын хөгжлийн банкинд хяналт шалгалт явуулах чиг үүрэгтэй түр хорооныхон өчигдөр нээлттэй сонсголын үеэр мэдээлэл хийж улмаар Хөгжлийн банкнаас зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй 20 улстөрчийг нэрлээд, тэднийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах ёстой гэсэн дүгнэлт гаргаад байгаа. Тэгвэл дээр нэр дурдагдсан 20 хүний тоонд МАН-ын нэр бүхий гишүүдийн нэрс байгаа юм. Дээрх хүмүүсийг өөрсдөө хууль хяналтын байгууллагаар шалгуулах чиглэлийг тус намын ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ХОРООНООС гаргасан байна. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах тайлбарыг хийсэн байна. 
 
Монгол Ардын нам авлига, албан тушаалын гэмт хэргээс ангид байх, улс төрийн ёс зүйг дээдлэх дэвшилтэт бодлого, зорилт, дүрмээ баримтлан нийгмийн шударга ёсны хүсэл, хүлээлтийг хүндэтгэн ажиллаж байна. Хөгжлийн банкинд хуримтлагдсан 1,8 их наяд төгрөгийн чанаргүй өр зээлийн асуудал Монгол Ардын нам, ард иргэдийн анхаарлын төвд байгаа билээ.
 
Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо 2022.02.18-ны өдөр хуралдан, 21 дүгээр тогтоол гарган, Хөгжлийн банкны зээлтэй холбогдсон нэр бүхий 10 гишүүнийг тайлбараа заасан хугацаанд ирүүлэхийг шаардсан билээ. Намын бага хурлын гишүүн Ш.Үнэнбат өөрийн хүсэлтээр намын гишүүнээс түдгэлзэж шалгуулахаар болсон. Мөн хурлаар нэр бүхий 5 гишүүнийг намаас гарсанд тооцож, намын 5 гишүүнийг Бага хурлын гишүүнээс чөлөөлөөд байна. 2022.03.23-ны өдөр Монгол Ардын Намын Хяналтын ерөнхий хороо Хөгжлийн банкны асуудлаар дахин хуралдаж, ирүүлсэн тайлбар нэг бүрийг авч хэлэлцээд, Намын дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.8, 4.2.9, 4.3.2, 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсгийг тус тус үндэслэн, “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 32 тоот тогтоол гаргалаа.
 
Тогтоолд Хөгжлийн банкны зээлд нэр холбогдсон дараах гишүүдийг өөрийн санаачлагаар 4-р сарын 10-ны дотор хууль, хяналтын байгууллагад хүсэлтээ гарган гэм буруутай эсэхээ шалгуулахыг үүрэг болгосон. Эдгээр намын гишүүдийг 4-р сарын 10-ны дотор хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтээ гаргаагүй бол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Гэм буруутай нь тогтоогдвол намын дүрмийн дагуу гишүүнээс хасна.
 
1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг
3. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин
4. УИХ-ын гишүүн Г.Дамдинням
5. УИХ-ын гишүүн Ч.Ундрам
6. УИХ-ын гишүүн асан М.Билэгт
7. УИХ-ын гишүүн асан А.Сүхбат
8. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав
9. Дэд сайд асан Ш. Лхамсүрэн

Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн талаарх нээллтэй сонсголын үеэр УЕП Б.Жаргалсайхан, АТГ-ын дарга З.Дашдаваа нарын эрхмүүд оролцсон. Тэдний зүгээс "Хөгжлийн банкны зээлтэй холбоотойгоор УИХ-ын нэг ч гишүүнийг шалгаагүй" гэж мэдэгдсэн билээ. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
37
2 сарын өмнө
172.69.252.139
ЭХНЭЭС БУУДАЖ АЛ