ӨВӨӨГИЙН ХАЙРТАЙ ХҮҮ, ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙ САЙД Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ
Г.Золбаяр
Төрд зүтгэсэн эрхмүүд нэвтрүүлэг
/
4 сарын өмнө
ӨВӨӨГИЙН ХАЙРТАЙ ХҮҮ, ӨНӨӨГИЙН ЕРӨНХИЙ САЙД Лувсаннамсрайн ОЮУН-ЭРДЭНЭ

 

2021 оны нэгдүгээр сарын 27- ны өдөр Монгол Улс шинэ Ерөнхий сайдтай болсон түүхэн өдөр. УИХ-ын гишүүдийн 87.9 хувийн саналаар 32 дахь Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнэ сонгогдсон тухай “МОНЦАМЭ” агентлаг дэлхий даяар цацаж “Монголын улс төр, эдийн засгийн хүнд хэцүү, “COVID-19”-ийн сорилтод орсон, Оюутолгой төслийн гэрээг сайжруулах хэлэлцээрийн үед Засгийн газрын тэргүүнээр томилогдлоо” хэмээн онцолж байв. Өмнөх Засгийн газрын гал тогоо буюу Хэрэг эрхлэх газрын даргаар 2019 оноос хойш ажилласан Л.ОюунЭрдэнэ Ерөнхий сайдын албыг авахад дөнгөж 40 настай байсан ч аль хэдийн Монголын ард түмэнд танигдаж хүлээн зөвшөөрөгдсөн, шинэ залуу улстөрчдийн манлайлагч нэгэн болсон байлаа.

Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ нь 1980 оны зургаадугаар сарын 29-нд Улаанбаатар хотод төржээ. Түүний ээж кларнетчин, аав нь зураач, урлагийн улсууд байв. Тэрээр Улаанбаатар хотод мэндэлсэн ч Хэнтий аймагт өвөө дээрээ өссөн нэгэн. Тиймээс түүний амьдрал Хэнтий нутагтай салшгүй холбоотой. Таван нас хүртлээ хэлд ороогүй түүнийг тусгай сургуульд оруулах тухай яриа хөөрөө гэр бүлийн хүрээнд гарсан ч өвөө нь эрс дургүйцэж, Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга тосон рашаанд аваачиж шантралгүй зүтгэсээр хэлд оруулжээ. Бэрх хотын арван жилийн сургуульд сурч байхдаа телевизийн хөтлөгч, яруу найрагч, лимбэчин түүгээр ч барахгүй скаутын дарга хүртэл хийж явсан нийгмийн идэвхитэй сурагч байжээ. Аравдугаар ангиа 1998 онд төгсөөд өөрт ойр мэргэжлийг сонгон “Бэрс” дээд сургуульд элсэн сэтгүүлч мэргэжлээр суралцжээ. Тухайн цагт их, дээд сургууль төгссөн залуус хот газар ажиллахын хүслэн болж байхад харин тэрээр төрөлх сумаа зорьсон нь 2001 он байлаа.

ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ЯЛАХ УХААН

Орон нутгаа хөгжүүлэх итгэл, сэтгэл өвөртөлж ирсэн Л.Оюун-Эрдэнэд анх манаачаар ажиллах санал тавихад тэрээр аливаа ажлыг багаас нь эхлэх ёстой гэж бодоод татгалзаагүй гэдэг. Ажлаа аваад арав хоног ажилласны хойно сая түүнийг Тамгын газрын даргаар томилжээ. Ажил голдог эсэх, үнэхээр нутаг орондоо чин хүслээр ажиллах эрмэлзэлтэйг нь сорьж ийнхүү шалгуур тавьсанд тэнцсэн нь энэ байлаа. Хорин нэгхэн настай Тамгын газрын дарга харин ажлыг хэрхэн хийдгийг харуулж өгчээ. Анхны даваа цэрэг татлагыг амжилттай зохион байгуулав. Ингээд олон олон асуудал шил даран босож ирэв. Архидалтын эсрэг тэмцэж, ядууралтай нүүр тулж, зуд нүүрлэсэн сумдад туслах арга хэмжээг зохион байгуулж явахдаа хот хөдөөгийн ялгааг маш ихээр мэдэрсэн нь түүний үзэл бодолд арилшгүй тод үлдсэн гэдэг. Хожим 2015 онд хэвлүүлсэн “Азийн хүлэг улс” хэмээх хоёр дахь номдоо энэ тухай тодорхой бичсэн байдаг.

Ийнхүү 2001-2002 онд Хэнтий аймгийн Бэрх хотын захирагчийн албанд Тамгын газрын даргаар ажиллаж төрийн албаны зовлон бэрхшээлийг гадарладаг, дөртэй болжээ.

Нэгэнт хот хөдөөгийн ялгааг олж харсан Л.Оюун-Эрдэнэ энэ ялгааг багасгах, хот хөдөөг холбох чиглэлээр төсөл, санаачлага гаргаж олон улсын өчнөөн байгууллагын үүд тогшсоны эцэст “Дэлхийн Зөн” ОУБ-ын Уоррен гэгч эрхмийн анхаарлыг татаж, олон улсын төслийг орон нутагтаа хэрэгжүүлэх үндсийг тавьж чадсан юм. Уоррен санал тавьсны дагуу Хэнтий аймаг дахь “Дэлхийн Зөн”-гийн салбар болох “Хан Хэнтий Нутгийн хөгжлийн хөтөлбөр”-ийн багийн ахлагчаар ажиллаж эхлэв. Хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд зэрэг иргэдийн өөрсдийн оролцоонд нь тулгуурлан хөгжилд хөтлөх олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байсан нь үндэсний хэмжээнд шилдгээр шалгарч бүсийн захирлын хэмжээнд түүнийг хүргэжээ. Мөн өөрөө үгийг нь бичиж, өөрсдийн сүлд дуутай ч болж байжээ. Үнэхээр түүний “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн багийн ахлагч, Бүс хариуцсан захирлын албыг хашиж байсан 2002-2008 онд Хэнтий аймагт энэхүү байгууллага олон ажил хийснийг одоо ч нутгийн хүмүүс дурсан, санаж байдаг юм. Ийнхүү ажиллах явцдаа тэрээр МУИСийн Хууль зүйн сургуульд сурч 2008 онд эрх зүйч мэргэжил эзэмшсэн төдийгүй Австралийн Мельбурний Их сургуулийн олон улсын төслийн менежментийн хөтөлбөрт суралцжээ. Л.Оюун-Эрдэнэ 2005 онд буюу одоогоос 16 жилийн тэртээ 25 настай залуу, уурхайн буйдхан тосгонд өдрийн тэмдэглэлдээ тулгуурлан “Алсын хараа” хэмээх номоо бичсэн нь уншигчдын хүртээл болж, шинэ залуу үеийн ширээний номын жагсаалтад багтсаар 10 дахь удаагаа хэвлэгдэв. 2005 он түүний хувьд маш их сорилттой мөртлөө маш олон үйл явдал өрнөсөн он болж өнгөрсөн байдаг. Тэрээр тухайн он цагийг “Хэзээ ч мартагддаггүй нэг тийм жил байдаг даа, хүний амьдралд” хэмээн дурссан нь бий. Тэр жил өвөө нь хүнд өвдөж, удалгүй бурхны оронд одоход өвөөтэйгөө хамт, өвөөгөөсөө өөр ертөнц бараг мэдэхгүй шахам өссөн түүний хувьд маш том цохилт болсон гэдэг. Энэ харамсалтай явдалтай зэрэгцээд ээж нь бас өвдөж, тархинд нь цүлхэн үүссэнээс болоод харвалт өгчээ. Хөдөөнөөс ээжийгээ очиж аваад гуравдугаар эмнэлэгт авчран олон хоногоор сахиж хүндхэн цаг хугацааг туулж байлаа. Тэгж байтал түүний дүүгийн аав, ээжийнх нь хань гэнэт хорт хавдар туссан нь илэрч, дөнгөж илааршиж байх үедээ эх нь ханиа алдаж дахиад л гэр бүлд нь том цохилт иржээ. Тэр завсар Л.Оюун-Эрдэнийн гэргий бие давхар, хоёр дахь хүү нь төрөх гээд их л олон зүйл болж өрнөжээ. Эмнэлэгт ээжийгээ сахиж байх үедээ өөрийгөө тайтгаруулах гарц хайж өдрийн тэмдэглэл бичдэг байж. Тэр тэмдэглэлээсээ анхны номоо бичих бүх санаа сэдлээ олж, хувь хүн ч, улс эх орон ч алсын хараатай байх ёстой юм байна гэсэн үзэл санаагаар 2005 онд “Алсын хараа” номоо гаргаж байсан түүхтэй ажээ. Гайхалтай нь тэр жилээ тэрээр өөрийн ах “Херо” энтертайментын Баатартай уулзаж, учирсан байдаг.

“Алсын хараа” бүтээлийнхээ өмнөтгөлд Л.Оюун-Эрдэнэ “Мөрөөдөл таны хүсч байгаагаас илүүг өгдөг гэдэгт итгээрэй. Цаг хугацаа урсан өнгөрдөггүй, харин цаг хугацаанд бидний амьдрал, залуу нас урсан өнгөрдөг. Маргаашийн амжилт бол өнөөдөр таны гарт байгаа цаг хугацаа гэдгийг битгий мартаарай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын Залуу үе Та” хэмээн бичсэн байдаг.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Д.Шархүүхэн
4 сарын өмнө
172.69.45.143
Алсын Хараатай хүн өсч дэвжих туршлагыг аваарай залуусаа
Зочин
4 сарын өмнө
172.69.252.139
Онцгой хүн орой хэлд ордог гэдэг
Зочин
4 сарын өмнө
172.69.252.141
Сайн ажиллаж байгаа сайн залуу шүү бүү атаарх
Зочин
4 сарын өмнө
172.69.252.143
Хүнииг элдвээр хэлээд байвал муу санаат хүмүүс өөриин чинь удахгүй татна даа
Зочин
4 сарын өмнө
172.69.252.141
Ямарч байсан зөв л ажиллаж байгаа хүн хөөрхиид атаархагчид дэндүү их юмдаа
Зочин
4 сарын өмнө
172.69.252.139
Хүнииг үхээсээ алга болоосой гэдэг муу муухай хүмүүс энэ хараал нь өөрт нь үр удамд нь очдог гэдгииг мэддэггүй л юм байхдаа яана даа хөөрхии
badamaa
4 сарын өмнө
172.68.253.29
*****aaa badamaa
Baatar
4 сарын өмнө
172.69.45.141
Бага бхдаа байнга л уралдаан тэмцээн олимпиад гээд аймгийн төвд ирдэг бсан. Сагс волейбол, Яргуй наадамд дуулна, лимбэ дарна.
Зочин
4 сарын өмнө
172.69.252.137
Хүн хүн л байх хэрэгтэй хүний амьдрал баялаг богинохон үйлдэл бүхэн нь дэлгэрч байг. Ард түмний аав гэдгийг мэдэрч шийдвэр нь мэргэн байг үнэнд ойрхон ажлаасай
Зочин
4 сарын өмнө
172.69.252.137
Hutsaa
Зочин
1 сарын өмнө
172.69.252.137
Асар их бялдуучлал .ЮУ хийв.ТҮҮХИЙ ЭД , УУЛ УУРХАЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ АСАР ӨНДӨР БАЙГАА ЭНЭ ҮЕД ӨРИЙГ ӨРӨӨР ДАРЖ ӨР ТАВЬЖ Л АРГАЦААЖ БАЙНА ДАА.ЯМАР ИХ БЯЛДУУЧЛАЛ ,ЗУСАРДАЛТАД ЮМ БЭ